Ба, 17.05.2024, 19:08
Welcome Зочин

RicoChet Clan Page.

Шинэ мэдээ

Нүүр Хуудас » 2012 » 3 Сар » 24 » Messi Barcelona-гийн бүх цаг үеийн гоолын рекордыг эвдлээ.
23:10
Messi Barcelona-гийн бүх цаг үеийн гоолын рекордыг эвдлээ.

Испаний Barcelona клуб урд шөнө La Liga-ийн 28-р тойргийн тоглолтоо хийж өөрийн Camp Nou цэнгэлдэхдээ Granada клубийг хүлээн авч 5:3 харьцаагаар хожсон байна. Тус тоглолтод Xavi, Cristian Tello нар гоолдож мөн Lionel Messi хет-трик хийсэн юм. Аргентин эр Messi 3 гоол хийснээр Barcelona клубийн бүх цаг үеийн хамгийн олон гоолын рекорд болох 232 гоолыг эвдлээ.
Barca-гийн бүх цаг үеийн хамгийн олон гоолын рекордыг Испани хөлбөмбөгчин Cesar Rodriguez 232 гоолтойгоор эзэмшиж байсан бол Messi энэ тоглолтоор 234 гоолтой боллоо.
2011 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Messi-гийн хувьд энэ улиралд гоолын тэнгэртэй байгаа. Тэрээр саяхан Аваргуудын лигийн шилдэг 16-гийн хариу тоглолтод Германы Bayer Leverkusen-ийн хаалганд 5 гоол хийж 1 тоглолтод хамгийн олон гоол хийсэн тоглогчоор тодроод байгаа.
Эдүгээ дөнгөж 24-хөн настай Messi-гийн хувьд багийнхаа төлөөх албан ёсны тоглолтод 234 гоол оруулаад байгаа бөгөөд түүнд цаашид олон жил тоглох хугацаа бий.
Тэрээр мөн энэ улиралд багийнхаа төлөөх нийт 45 тоглолтод оролцож 54 гоолыг оруулчихаад байгаа юм.
Тоглолтын дараа түүний удирдагч, ахлах дасгалжуулагч Josep Guardiola: “Үүн шиг амжилтыг тогтоох хөлбөмбөгчин цөөхөн тааралдах байх. Гэхдээ тэр үүнийг хийж чадлаа. Одоо түүнийг сагсан бөмбөгийн алдарт тоглогч Michael Jordan-тай харьцуулж болохоор боллоо.
Leo Messi Cesar-ийн амжилтыг давсан энэ өдөр бид түүхэн тоглолтыг хийлээ. Leo түүхийн нэгэн хуудсанд бичигдлээ. Тэр үүгээр ч зогсохгүй. Цаашид ч түүхийг бүтээх болно.
Би энэ бүгдийг Messi-гийн тухай ярилаа. Тэр зөвхөн гоол хийгээд байдаггүй. Тэр агуу гоолыг хийдэг. Гоол бүр нь өмнөхөөсөө илүү байдаг. Бид үнэхээр гайхалтай явдлын гэрч боллоо.
Бид түүний төлөө маш их баярлаж байна” хэмээн хэлжээ.
Үзэлт: 575 | Added by: eRRoR[mN] | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can Оруулахcomments.
[ Registration | Login ]
Мини Чат
200
Туслах Меню
Dota, Dota2 Мэдээ [3]
Та биднии саин мэдэх Dota -гийн тухай энд мэдээллэж баих болноо.
Судалгаа
Нэвтрэх Хэсэг
Хайх
Хуанли
«  3 Сар 2012  »
НямДаМяЛхПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Мэдээний архив
Тунш Сайтууд
  • Интернетээс монго олох
  • Ta өөрийн Сайтаа хийгээрэй
  • Cs 1.6 Серверүүд.
  • RicoChet CoD4 Server
    Та манай Сайтад:
    Зочин -Нэрээр бүртгуулээд Хонож баина. ___________________________ Та: - Ашиглан 3.145.186.147 IP хаягаас орж баина.
    Нийт:
    Онлайн байгаа: 1
    Зочид: 1
    Гишууд: 0
    Онлайн байгаа: 1
    Зочид: 1
    Гишууд: 0
    Гишүүн
    Зочин
    RicoChet Clan. © 2024 | Hosted by uCoz