Мя, 16.04.2024, 20:13
Welcome Зочин

RicoChet Clan Page.

Нүүр Хуудас » 2012 » 4 Сар » 27
Чамайг хайрла гээд зүрх цохилоод байна
Чамайг мартваа гээд зүүд сануулаад байна
Чамайг харах гээд харц хайгаад байна
Чамтай л уулзах гээд зүрх тэмүүлээд байна.

Удвал цэцгийн цоморлиг шиг уруулыг чинь үнсэхдээ
Уртхан авсан амьсгалаасаа харамладаг байлаа
Уйлахад чинь урсдаг нулимсыг чинь
Унагачихвий гэхдээ алгаа тосдог байлаа, би

Чимээгүйхэн инээх чинь надад таалагддаг
Чи минь гээд хэлчихвэл бүтэн өдөртөө өег явдаг
Уруул давах үг чинь миний хувьд үнэтэй
Учрах тавилан бий эсэхийг мэдэхгүй тусмаа чамдаа хайртай

Чамайгаа харж байж нүд минь амардаг
Чинийхээ тухай сонсож байж чих минь амардаг
Чамдаа хүрч байж бие минь амардаг
Чамайгаа хайрлаж байж зүрх минь амардаг.

Шаналаад байна зүрх минь гуниглаад Яагаад?
Шархлаад байна зүрх минь өвдөөд Яагаад?
Эзгүйрээд байна сэтгэл минь дурсаад Яагаад?
Харагдаад байна зүүдэнд минь санаад Яагаад?
Би чамд хайртай болохоор...

Дурлуулсан хайрыг хай ... Дэлгэрэнгуй...

Категори: Шүлэг | Үзэлт: 1147 | Мэдээ нэмсэн: Kali | огноо: 27.04.2012 | Коммент(1)

  Аргадаж ирээгүй анхны хайр минь над хатуурхаж
  Арван найман насыг минь гэнэн, тэнэг гэж чамлачихаад
Хүлээтэй орчлонгийн нугачаан дунд толгой эргэтэл зэмлээд
Хүрдэт амьдралын харгуйгаар эргэж чиг харалгүй буцав
  Зүүдэн бор хоногуудад хааяа нэгхэн учиръя гэтэл
  Зүс буруулсан тохиолд сэтгэл холбироод тогтсонгүй
Азын ч гэгээгүй талиланг аргадаж нэгэн дуулъя гэтэл
Амрагийн чиг дуунд цөхөрсөн хоолой аргаад хүрсэнгүй
  Өөжин алаг хорвоод чамаас өөрийг хайрлая гэтэл
  Өр зүрхэнд минь багтаах зай байсангүй
Дэгэн догон сэтгэлээ шүлгээр тайтгаруулж амраая гэтэл
Дэвтрийн гунигт хуудсанд нулимс нүүгээд болсонгүй
  Гуйж ирээгүй анхны хайр минь над хатуурхаж
  Гуниг уйтгар нэвчүүлж нүдний сормуус норгочихоод
Мөрөөдөлдөө шатаж ургуулсан гэрэлт навчисын дундуур
Мөрөө үлдээх гэж мэрийхдээ шалба туучаад одов
Категори: Шүлэг | Үзэлт: 802 | Мэдээ нэмсэн: Kali | огноо: 27.04.2012 | Коммент(0)

Үдийн цайны цагаар албан газрын утас дуугарлаа.
- Цайны цаг болж байхад ямар гээчийн тэнэг хар мал нь залгаад байна аа?
- Юу гэнэ ээ, та хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу?
- Үгүй ээ
- Би байгууллагын чинь дарга чинь байна
- Та тэгвэл хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу?
- Үгүй
- Ээ ашгүй дээ... гээд утас тасарлаа.
-------------------------------------------------------------------------------
Бүсгүйчүүд уулзаад ярилцаж сууна.
- Чи хуримын бөгжөө буруу хуруундаа зүүчихээ юу даа?
- Тиймээ, тэгсэн. Би буруу эртэй гэрлэчихсэн юм.
-------------------------------------------------------------------------------
- Өнөөдөр би даргадаа "Эсвэл та миний цалинг нэмж өг. Эсрэг тохиолдолд танай
   байгууллагаас гарна" гэсэн тулган шаардалт тавьсан.
- Тэгээд ямар үр дүнд хүрэв?
- Бид харилцан зөвшилд хүрсэн. Тэр миний цалинг нэмээгүй, би ч ажлаа ... Дэлгэрэнгуй...
Категори: Онигоо | Үзэлт: 1037 | Мэдээ нэмсэн: Kali | огноо: 27.04.2012 | Коммент(5)

Мини Чат
200
Туслах Меню
Шүлэг [11]
Зөвхөн Шүлэг ...
Онигоо [2]
Болсон явдал Инээдтэй түүх Онигоо
Кино [6]
Сүүлд Гарсан кинонууд
Судалгаа
Нэвтрэх Хэсэг
Хайх
Хуанли
«  4 Сар 2012  »
НямДаМяЛхПүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Мэдээний архив
Тунш Сайтууд
  • Интернетээс монго олох
  • Ta өөрийн Сайтаа хийгээрэй
  • Cs 1.6 Серверүүд.
  • RicoChet CoD4 Server
    Та манай Сайтад:
    Зочин -Нэрээр бүртгуулээд Хонож баина. ___________________________ Та: - Ашиглан 3.149.234.251 IP хаягаас орж баина.
    Нийт:
    Онлайн байгаа: 1
    Зочид: 1
    Гишууд: 0
    Онлайн байгаа: 1
    Зочид: 1
    Гишууд: 0
    Гишүүн
    Зочин
    RicoChet Clan. © 2024 | Hosted by uCoz