Ням, 05.05.2024, 06:19
Welcome Зочин

RicoChet Clan Page.

Нүүр Хуудас » Мэдээний Архив
Хөдөөний 1 эмгэн хот явах гэж байгаа хууд захиж байна гэнээ:
Эмээ:    -Хуухээ Сар шинэ дөхөж байна ...
Хуу:      -За эмээ та юу захих вэ?
Эмээ:    - Энэ жил Гамбуушийн (Бамбууш) боов нунжигтэй , өнгөтэй , сайхан байна гэсэн
             тэрийг олж ирэх хэрэгтэй байнадаа хуухээ гэжээ
---------------------------------------------------------------------------------------------------
Вовка аавдаа:
-Аав аа, биднийг сургууль дээр хуурдаг юм байна ш дээ.
-Хэн тэр вэ?
-Манай багш. Өчигдөр тэр хоёр дээр хоёрыг нэмбэл дөрөв гээд байсан.
-Үгүй тэгээд яагаа вэ?
-Тэгсэн чинь өнөөдөр гурав дээр нэгийг нэмээд дөрөв гэнэ ээ.

-------------------- ... Дэлгэрэнгуй...
Категори: Онигоо | Үзэлт: 1066 | Мэдээ нэмсэн: Kali | огноо: 24.04.2012 | Коммент(2)

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар ***зан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
... Дэлгэрэнгуй...
Категори: Шүлэг | Үзэлт: 862 | Мэдээ нэмсэн: Kali | огноо: 24.04.2012 | Коммент(0)

Урт өдрийн наранд
Умдаан болохгүй умдааныг,
Ужиг холын замд
Хоол болохгүй идээг
Урьсан зочилсон айлууд
Уу! хэмээн барив.
Урьдын танил нөхөд
Угж мээм шиг шахав.

Шимэн шимэн суухад
Шимийн идээний дээж,
Шилэн шилэн уухад
Ширүүн хар архи.
Шижгэр залуу насны маань
Шийтгэл болон тохиосон,
Шилэн лонхонд бөглөөстэй
Шингэн биетэй чөтгөр.

Аагий нь хэлэх юм бол Гучин найман градус,
Аашийг нь хэлэх юм бол Гучин найман алдаа.
Андуухан хэлэх юм бол Гучин найман нас,
Ахиухан хэлэх юм бол Гучин найман үхэл!
Ууж эхлэх цагтаа би хамгийн цэцэн.
Улайж халах үедээ би хамгийн баян.
Унтаад сэрэх цагт мөнгө ч үгүй, нөхөд ч үгүй,
Ухаан бидэн хоёр бие биеэн олохгүй...
Категори: Шүлэг | Үзэлт: 827 | Мэдээ нэмсэн: Kali | огноо: 24.04.2012 | Коммент(0)

Хавсарган салхи шуурсан хаврын тэр vдэш
Хайртай тэр минь намайг орхиод хол одсон
Хархан алаг нvдийг шаналалын нулимс бvрхээд
Хагацал биш шvv биш гэж єєрийгєє би хуурсан
Зуурдхан амссан жаргал дурсамж тєдийхєн дуусаж
Зуун мянган жилийн ганцаардал намайг угтлаа
Зол жаргал дутсан бvтэлгvй дурлалынхаа тогоонд
Зовлон гэдгээр би чинь цадаж явна хайр минь
Сар мэлтийн од тvгсэн гудамжаар
Салхиар хань шувуугаар хєгжим хийж
Сархадын амтанд хєлчvvрхэвч ганцаараа л явна
Санасаар байгаад бэтгэрч байгаа нь энэ юм боловуу
Категори: Шүлэг | Үзэлт: 811 | Мэдээ нэмсэн: Kali | огноо: 24.04.2012 | Коммент(0)

Бvлээхэн хэлхээт сондор нулимс
Бvтэн сэтгэлийг эмтлэхийн цагт
Хагасхан сэтгэлийн гvнээс урссан
Халуун нулимсны гашууныг мэдэрнэ
Буйдхан сэтгэлд учралын уянга тасрахад
Бvгээн гунигийн сvvдэр итгэлийн гvнд хурна
Сайхан сэтгэлийн гэгээн утас тасрахад
Санаа алдсаар итгэл, сэтгэлийг орхино
Тал сэтгэл бvтэнг орлохгvй
Талд буусан намар эртийн хяруу шиг эмзэгхэн
Сэтгэл хэзээч шарх шиг анихгvй
Сэмрэн сэмэрсээр хєвєрдсєн утас шиг замарна
Тал сэтгэл жаргалын зай vгvй
Таанын ягаан цэцэг уулын сvvдэрт гандах шиг гундуухан
Сэтгэлийн сувдан шvvдэр наранд хатахгvй
Салхинаа хєтлєгдсєєр мєрєєдлийн оршихуйд заларна
Тал сэтгэл зовох нь vгvй
Танхил хvvгийн сэвлэг унтаа салхинаа аясрах шиг
Сэтгэл сарны цагаан сvvг хєхнє
Санаа амар, амгалан бурхны євєр дээр эрхэлнээ.
Тал сэтгэл амьдралын амт vгvй
Тахир сэлэм дэлхийн дайдыг давах шиг
Тал сэтгэл орчлонгоос амирлахад
Талын аадар шиг бvтэн сэтгэл ур ... Дэлгэрэнгуй...
Категори: Шүлэг | Үзэлт: 898 | Мэдээ нэмсэн: Kali | огноо: 24.04.2012 | Коммент(0)


Шинэ модэл шүү!!!

Үзэлт: 724 | Мэдээ нэмсэн: eRRoR[mN] | огноо: 24.04.2012 | Коммент(0)

Би Монгол хүн


Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог
Цэнхэр манан суунагласан
Алсын барааг ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Үлээж байгаа салхи нь
Үнсээд ч байгаа юм шиг
Өршөөлт ээжийн минь гар
Илээд ч байгаа юм шиг
Энэрэнгүй сайхан санагдахад
Категори: Шүлэг | Үзэлт: 1442 | Мэдээ нэмсэн: eRRoR[mN] | огноо: 23.04.2012 | Коммент(0)

 
Д.Нацагдорж : Идэр хоёр
 
Хос алга нvд минь
Хоёр биедээ солонголно
Холбоо хоёр зvрх минь
Хувирахгvй янаглана
Цолмон хоёр нүд минь
Цогийн халуунаар ширтэлцэнэ
Цогцос хоёр зүрх минь
Цохихын тоогоор ярилцана
Идэр хоёр насны
Эвийг хэн ч эвдэхгүй
Өргөж босгосон тооно нь
Үүрд мөнх мандана.

1933 он
Категори: Шүлэг | Үзэлт: 844 | Мэдээ нэмсэн: eRRoR[mN] | огноо: 23.04.2012 | Коммент(0)

Нvдэнд чинь тогтохгvй эр нулимсыг
Нууж юунд нь харамлана вэ
Мєнхєд чинийх байхгvйгээс
Минийх гэж энхрийлээд яах вэ
Зvгээр л энэ нулимстайгаа хамтад нь
Зvрх сэтгэлээ сар луу нисгэ найз минь
Алдаа бvхэн сургамж болдог юмаа
Ахиад харин бvv алдаарай
Чамайг минь гэх хэн нэгэн хажууд чинь байна
Чив чимээгvй одод хvртэл чамайг сонсдог юм
Гуниг чамд зовлон л болно
Гуниглах сэтгэлээ бусадтай хуваалц
Итгэл гэдэг агуу зvйл юмаа
Ийм л болохоор чи уйлахгvйг хичээнэ
Эр хvн дотроо уйлдаг юм гэчихээд энэ биеэ юунд зовооно вэ
Чи сонгосон энэ амьдралынхаа хайрыг
Гэхдээ хувь тавилан ч чиний хайрыг хvндэлсэнгvй
Харамсах эрх чамд vгvй
Хvнийрхэж тvvнийг одоо март даа
Алаг эрээн амьдрал дунд чи хэсvvчлэнэ
Алхам алхамаар цаг хугацааг элээхдээ
Ариун хайрын эзэн ч гэлээ
Хуурамч байсан тvvнийг одоо март
Ахиад учрахгvй ч гэлээ анд минь ....зvрхэндээ тvvнийг мартаж хvндэл
Категори: Шүлэг | Үзэлт: 881 | Мэдээ нэмсэн: Kali | огноо: 23.04.2012 | Коммент(0)

Дотоожны хажуугаар шургуулаад
Ганц дүрэлтээр л хийж чаддаг
Эр хүн та олохуйн гайхамшиг
Хамаг бие нь сульдаж ядарсан ч
Шүд зуун ажилаа дуусгаж чаддаг
Эр хүн та чичирхүйн гайхамшиг
Шөнөжин ноцолдож сэрээд
Өглөө нь бас нахиж чаддаг
Эр хүн та ханахгүйн гайхамшиг
Айлын охидыг алаг үзэлгүй
Хэнэг ч үгүй сольж чаддаг
Эр хүн та гүндүүгүйн гайхамшиг
Улс орныхоо хүн амыг өсгөх гэж
Өөрийгөө зориулж байгаа
Эр хүн та төгс гайхамшиг !

Категори: Шүлэг | Үзэлт: 743 | Мэдээ нэмсэн: Kali | огноо: 23.04.2012 | Коммент(0)

« 1 2 3 4 5 6 7 »
Мини Чат
200
Туслах Меню
Шүлэг [11]
Зөвхөн Шүлэг ...
Онигоо [2]
Болсон явдал Инээдтэй түүх Онигоо
Кино [6]
Сүүлд Гарсан кинонууд
Судалгаа
Нэвтрэх Хэсэг
Хайх
Хуанли
«  5 Сар 2024  »
НямДаМяЛхПүБаБя
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Мэдээний архив
Тунш Сайтууд
  • Интернетээс монго олох
  • Ta өөрийн Сайтаа хийгээрэй
  • Cs 1.6 Серверүүд.
  • RicoChet CoD4 Server
    Та манай Сайтад:
    Зочин -Нэрээр бүртгуулээд Хонож баина. ___________________________ Та: - Ашиглан 3.144.42.196 IP хаягаас орж баина.
    Нийт:
    Онлайн байгаа: 1
    Зочид: 1
    Гишууд: 0
    Онлайн байгаа: 1
    Зочид: 1
    Гишууд: 0
    Гишүүн
    Зочин
    RicoChet Clan. © 2024 | Hosted by uCoz