Ба, 19.04.2024, 14:49
Welcome Зочин

RicoChet Clan Page.

Нүүр Хуудас » 2012 » 5 Сар » 4 » Намууд ба аудит
17:50
Намууд ба аудит
Энэ жилийн УИХ-ын сонгуулийн нэг онцлог бол сонгуульд өрсөлдөх улс төрийн нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө аудит хийлгэх учиртай. Сонгуулийн шинэчилсэн хуулиар намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөөрөө элдэв мөнгөний амлалт өгөх, улсын төсөв даахааргүй хөрөнгө мөнгөөр сонгогчдын толгой эргүүлэхийг хориглосон.
 

Үүний дагуу нам, эвслүүд заавал төрийн аудитын байгууллагын дүгнэлт гаргуулж байж СЕХ-нд бүртгүүлэх учиртай. Сонгуулийн шинэчилсэн хуулийн 34 дүгээр зүйлд энэ талаар тодорхой тусгаж өгчээ. Сонгуулийн хуулийн 34.1-д нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбогдсон эрх олгох, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлогоос иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх, эсхүл зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх, түүнчлэн үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, эсхүл ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авахаар тусгахыг хориглоод байна.

Мөн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээ тусгагдсан тохиолдолд түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн байна гэжээ.

Тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын байгууллагаар заавал дүгнэлт гаргуулж байж СЕХ-нд бүртгүүлэхээр шинэ хуулиар хуульчилсан юм.

Ингээд намууд ба аудитын нөхөрлөл эхэлж байна. Энэ дагуу намууд Үндэсний аудитын газарт аудит хийлгэхээр мөрийн хөтөлбөрөө ирүүлж өнөөдрийн байдлаар 11 нам, хоёр эвсэл шаардагдах материалуупаа өгчээ. Хөгжлийн хөтөлбөрийн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ногоон нам, Эх орон нам, Иргэний хөдөлгөөний нам, МАН, МУНН, МСДН, ИЗНН, АН, Эх орончдын нэгдсэн нам гэсэн 11 нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, БНН-ын эвсэл, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл гэсэн хоёр эвсэл мөрийн хөтөлбөртөө аудит хийлгэхээр өгсөн байна.

Намууд мөрийн хөтөлбөрийнхөө дотоод агуулгыг задруулахгүй гэж маш их болгоомжлон аудитын газрын ажилтнуудаас намуудын хооронд мэдээлэл дамжуулахгүй байх ам өчгийг авчээ.

Улс төрийн нам, эвслүүд энэ сарын 9-ний өдөр гэхэд СЕХ-нд бүртгүүлж дуусах ёстой. Түүнээс наана тавдугаар сарын 7,8 гэсэн хоёрхон ажлын өдөр үлдээд буй тул бусад нам, эвслүүд хөтөлбөртөө аудит хийлгэхэд цаг хугацааны хувьд хүндрэлтэй болж байгаа ажээ. Иймээс дээрх нам, эвслүүдээс бусад нь сонгуульд өрсөлдөнө гэдэг бараг үгүй болж таарч байх шиг байна. Нэг намын хөтөлбөрт аудит хийхэд нэлээд цаг хугацаа шаарддагаас олоогоор энхний хоёрхон нам л хөтөлбөртөө дүгнэлт хийлгэжээ.

Намуудын хөтөлбөрт амлалт өгөх нь харьцангуй гайгүй байгаа ч МАН гэхэд Бага хурлаараа ирэх дөрвөн жилд төрийн байгууллагын дундаж цалинг 1,3 сая төгрөгт хүргэнэ гэх зэрэг амлалт өгсөн нь Сонгуулийн хуулийг зөрчсөн асуудал боллоо хэмээн бусад намын зүгээс хардах шалтгаан үүсгээд байгаа аж. Намууд удирдах байгуулагынхаа хурлуудыг хаалттай хийж мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд бүртгүүлтлээ бараг нууцын зэрэглэлд оруулжээ. Байнга нээлттэй гэсэн амлалттай АН ч ҮЗХ-ны хурлаа хаалттай хаалганы цаана явуулсан. Хөтөлбөртөө юу шургуулсан талаар тэд ам нээх дургүй байна. Өрсөлдөгч МАН 1,3 саяын цалин амласан болохоор АН ч дуугүй суухгүй нь мэдээж. Ямар боловч ирэх даваа гариг гэхэд намуудын хөтөлбөрөөс аудит ямар ямар но илрүүлсэн нь тодорхой болох бололтой.


Үзэлт: 817 | Added by: eRRoR[mN] | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can Оруулахcomments.
[ Registration | Login ]
Мини Чат
200
Туслах Меню
Шүлэг [11]
Зөвхөн Шүлэг ...
Онигоо [2]
Болсон явдал Инээдтэй түүх Онигоо
Кино [6]
Сүүлд Гарсан кинонууд
Судалгаа
Нэвтрэх Хэсэг
Хайх
Хуанли
«  5 Сар 2012  »
НямДаМяЛхПүБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Мэдээний архив
Тунш Сайтууд
  • Интернетээс монго олох
  • Ta өөрийн Сайтаа хийгээрэй
  • Cs 1.6 Серверүүд.
  • RicoChet CoD4 Server
    Та манай Сайтад:
    Зочин -Нэрээр бүртгуулээд Хонож баина. ___________________________ Та: - Ашиглан 18.191.157.186 IP хаягаас орж баина.
    Нийт:
    Онлайн байгаа: 1
    Зочид: 1
    Гишууд: 0
    Онлайн байгаа: 1
    Зочид: 1
    Гишууд: 0
    Гишүүн
    Зочин
    RicoChet Clan. © 2024 | Hosted by uCoz