Ба, 29.11.2024, 04:40
Welcome Зочин

RicoChet Clan Page.

Шинэ мэдээ

Нүүр Хуудас » 2012 » 3 Сар » 24 » Counter Strike-ийн тухай
16:56
Counter Strike-ийн тухай

Шинэковуудад зориулсан зөвлөмжүүд...
Counter Strike-ийг анх тоглож байгаа хүмүүст бүх зүйл хэцүү байдаг. Тэр
тусмаа хашируудтай үзэлцэнэ гэж санахын ч хэрэггүй. Гараад л үхнэ,
цухуйгаад л үхнэ. Ямар юмных нь тоглосон байх вэ дээ. Тэгвэл анхлан сурч
байгаа нөхдөд зориулсан иж бүрэн зөвлөгөөг хүлээн авна уу. Та бууны
зориулалтууд, нэрс, газрын зургууд, байрлалын нэр, холбоо харилцааг
эзэмшиж сурчихсан уу? Одоо тулалдахад болохгүй нь юу байх вэ гэж бодож
байна уу? Энэ бол ТОМ ЭНДҮҮРЭЛ. Гүйж очоод л үхнэ гэдэгт чинь өчүүхэн ч
эргэлзэхгүй байна. Дөнгөж буу, зэвсэг хэрэгслээ худалдаж авч дуусав уу,
үгүй юу л толгойдоо буудуулан дахин хэдэн минут хүлээх хэрэг гарна даа.

Шинэковуудад зориулсан зөвлөмжүүд

Counter Strike-ийг анх тоглож байгаа хүмүүст бүх зүйл хэцүү байдаг. Тэр
тусмаа хашируудтай үзэлцэнэ гэж санахын ч хэрэггүй. Гараад л үхнэ,
цухуйгаад л үхнэ. Ямар юмных нь тоглосон байх вэ дээ. Тэгвэл анхлан сурч
байгаа нөхдөд зориулсан иж бүрэн зөвлөгөөг хүлээн авна уу.
Та бууны
зориулалтууд, нэрс, газрын зургууд, байрлалын нэр, холбоо харилцааг
эзэмшиж сурчихсан уу? Одоо тулалдахад болохгүй нь юу байх вэ гэж бодож
байна уу? Энэ бол ТОМ ЭНДҮҮРЭЛ. Гүйж очоод л үхнэ гэдэгт чинь өчүүхэн ч
эргэлзэхгүй байна. Дөнгөж буу, зэвсэг хэрэгслээ худалдаж авч дуусав уу,
үгүй юу л толгойдоо буудуулан дахин хэдэн минут хүлээх хэрэг гарна даа.
Тийм
ээ, Counter Strike-ийг баргийн аавын хүү сайтар эзэмшиж чадахгүй. Гэвч
одоо таныг хүчирхийлээд байгаа нөхөр чинь ч гэсэн цагтаа аргаа барж,
үгээ хэлж байсан нь гарцаагүй үнэн. Гэвч тэр уйгагүй хичээллэлт,
оролдлогын хүчинд сайжирсан нь тодорхой. Ер нь шинэковуудад зориулсан
гарын авлага, зөвлөмжүүд интернэт дээр байдаг л даа. Тэд ихэвчлэн
ухралтыг хэрэгжүүлэх, довтолгооноос бултах, дэлбэрэлтийг зохион
байгуулах, хөлийн чимээг сонсож мэдрэх, зэвсэг хэрэгсэл худалдаж авах
чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн байдаг. Харин манай зөвлөмж тэс өөр
байх болно. Энэ бол танд өөр хэн ч хэлэхгүй, магадгүй мэргэжилтнүүд
өөрсдөө ч мэдэлгүй эзэмшсэн тийм нууцлаг зөвлөмжүүд байх болно.

Counter
Strike-ийг өөр нүдээр хараад үзвэл ямар байх бол! Шилдэг мэргэжилтнүүд
шинэковууд болон бусдадаа хэлэхийг хүсдэггүй тийм л зөвлөгөөнүүдийг одоо
та унших болно!! Эдгээрийг эзэмшиж, ойлгож, мэдэрч чадсан хүмүүс л
онооны хүснэгтийн хамгийн дээд хэсэгт нэрээ бичүүлдэг юм даа. Ер нь оноо
гэдэг бол чиний чадварыг тов тодорхой харуулах чухал үзүүлэлт юм. Тэр
тусмаа интернэт сүлжээг ашиглан нийтийн сервер дээр тоглож байгаа
тохиолдолд онооны систем чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.

1-р ХЭСЭГ: ЭНЭ БОЛ 21-р ЗУУН.

Counter Strike бол алан хядагчид ба тэднийг устгагч тусгай хүчний
хоорондох тулаанаас бүрдэнэ. Тэд бол дэлхийн хамгийн шилдэг тулаанчид
юм. Тэд бүгдээрээ адилхан чадварлаг. Ер нь тэгээд ч та нарын тулаан "чи
амжихгүй бол би" гэсэн хатуу дүрмээр явагдана. Иймээс тулааны явцад
өөртөө ч бүү итгэ. Тоглолт гэхээсээ илүү тулаан гэвэл зохилтой. Тулаан
заримдаа хатуу ширүүн, хурдан болж өнгөрөх тул өөрөөсөө сул хүнийг хайж
олно гэдэг бүтэшгүй санаа. Иймээс дайсан болгоноос сэжиглэж, болгоомжлох
хэрэгтэй. Та нарын хэрэглэх зэвсэг бол орчин үеийн галт зэвсгүүд байх
болно.

Харин одоо хутгатай холбоотой ганц нэг үг хэлье. ЖИНХЭНЭ тулаан өрнөж
байхад та хутга барьсан хэн нэгнийг хэзээ ч олохгүй. Хутгатай хүн
байвал танд дараах 2 давуу тал байна:
1-Тэд танд хангалттай ойртож
байж л таныг довтлох боломжтой
2-Тэд ихэвчлэн их гэнэн хүмүүс байдаг
Хутга
мэсээр тулалддаг үе аль тэртээх он жилүүдэд өнгөрсөн шүү дээ. Энэ бол
21-р зуун бөгөөд галт зэвсгийн үе. Иймээс тоглоомынхоо мөн чанарыг сайн
ойлгох хэрэгтэй. Таныг бүр гар хоосон явуулахгүй гэсэндээ л хутгыг энэ
тоглоомд оруулсан юм. Гэтэл гайхалтай нь таныг хэн нэгэн хутгаар
тулалдахыг санал болгож тулаанд урьж магадгүй. Мэдээж энэ УРИЛГЫГ ЗААВАЛ
ХҮЛЭЭЖ АВ. Үүнийг таны үдийн хоолыг мөнгөн тавган дээр тавиад авчирч
өгч байна гэж ойлгож болно. Хутгаа гарган өрсөлдөгч рүүгээ тодорхой зайд
ойрт, гэхдээ бүр хутгалуулах зайд орж болохгүй. Тэгээд л ХАМГИЙН ТОМ
БУУГАА гарган шууд л буудаж орхи. Дахин сануулъя: ЖИНХЭНЭ тоглогч хэзээ ч
хутгаар оролддоггүй юм. ЖИНХЭНЭ ТОГЛОГЧ ЗӨВХӨН ТОЛГОЙ руу л БУУДДАГ. Та
ингэж буудуулж үхвэл өөртөө л гомдохоос яахав. Ямар үхсэнээ хийж хутга
мутга гэж өвчигнөсөн юм бэ!
Хутгаар тулалдаж байгаа 2 хүн бусдынхаа
анхаарлыг татах нь ойлгомжтой. Та ийм дуэль хийж байгаа хүмүүсийг харвал
дөхөж очоод өрсөлдөгч талынхаа хүнийг шууд л бууд. Coun¬ter Strike бол
буугаар байлддаг тоглоом шүү дээ. Хэдийгээр та хутга бариад байгаа
боловч үнэндээ бол тусгал нь асар ойрхон, гэмтээлт ихтэй нэгэн төрлийн
буу л барьж байгаа юм. Ийм болхи буугаар тулалдана гэдэг бол утгагүй
явдал мөн билээ.
{mospagebreak}

2-р ХЭСЭГ: АМЬ БОЛ БҮХНЭЭС ҮНЭТЭЙ.

Яаж ч бодсон амиараа чамаас муу байгаа өрсөлдөгчийг унагах нь
хялбархан билээ. Иймээс ямагт танайхан хэдий нь буудаад шархдуулчихсан
нөхдийг онилох хэрэгтэй. Энэ бол хүн алах маш сайн арга юм. Баатар байж
баатар болдоггүй шүү дээ. Ийм байдлаар бүгдийг нь нухчих тохиолдол ч
байдаг. Иймэрхүү илт үйлдэл дээр "Kill stealing" буюу "Аллага хулгайлах"
гэж хэлдэг. Багийн нөхдийнхөө гомдоллож хашгирахыг битгий тоо. Тэд
зүгээр л чиний стратеги, оноонд чинь атаархаж байгаа юм.

HE гранат шидэгдсэн үед эртний Хятадын нэгэн сургаал таны гол мөрдлөг
болно. "Эртэч шувуухай өт барих бол 2 дахь хулгана бяслагийг иднэ"
гэсэн энэ сургаалын 2 дахь хэсгийг анхаарах хэрэгтэй. Эхний хулгана
хавханд орж үхэхэд 2 дахь нь аюулгүй болсон бяслагийг иднэ гэсэн утгатай
юм. Мэдээж 2 дахь өгүүлбэрийн утга бүхий зүйр үг тийм ч олон
тааралдахгүй. Иймээс эртний Хятадын гүн ухаантнуудад баярлалаа гэж хэлэх
нь зүйтэй. Эхний нөхөр өөртөө бууны сумуудыг шингээх бол хоёр дахь нь
өрсөлдөгчийг унагах болно.

3-р ХЭСЭГ: ХЭВШЭЭГҮЙ БАЙРЛАЛУУД

Ийм аргыг ихэнхдээ "новшийн байрлал" эсвэл иймэрхүү муухай үгээр
доромжилж нэрлэсэн байдаг. Гэвч энэ бол үнэндээ Counter-Strike дээр
чухал байр суурь эзэлдэг нөлөөтэй чадвар билээ. Хэрвээ та барьцааны хүн
сулладаг газрын зураг дээр CT, бөмбөг тавьдаг газрын зураг дээр
террорист болсон бол энэхүү маневрыг амжилттай хэрэглэх боломжтой.
Чиний
мулгуудуу багийн андууд чинь нөгөө л улиг болсон аргаараа үхэл рүүгээ
гүйлдээд өгөх болно. ХАРИН ЧИ?!? ;-) Чи болохоор хэний ч санаанд оромгүй
газар байрлан үлдэх болно. Байрлалаа сонгохдоо юмны ардуур, булан
тохойд байвал илүү зохимжтой.

Хэрвээ чи ганц нэг удаа ч гэсэн CS-ийг тоглож байсан бол "1
буудалтаар унагах" чадвартай AWP винтовыг мэдсэн л байж таараа. "Новшийн
байрлал" тактикаар тоглож байгаа үед энэ винтов чиний шилдэг зэвсэг
байх болно. Байрлалаа олсон бол доошоо атий, тэгээд хүлээ. Мэргэн
буудагчийн тактикийг энэ дэлхийн бүхий л элит багууд хэрэглэдэг, тиймээс
чи ч хэрэглэж болно. Харин мэргэн буудагчийн винтовыг хэрэглэхэд
төвөгтэй байгаа бол дайсан гарч ирэх гарцтай ойрхон байрлал сонгон ямар
нэгэн submachinegun (шүршигч автоматууд) сонгоорой.
Энэ тактикийн
ашигтай байдгийн бас нэг нууцыг дэлгэе. 2-р хэсгээс нэгэнт шархадсан
дайсныг унагахад хялбархан байдгийг мэдэж авсан. Тэгвэл энэ аргаар
отлого хийхэд гарч ирэх дайснууд ихэнхдээ л шархадсан байдаг. Яагаад
гэвэл танайхан дайран орж довтлохдоо ямар нэгэн хэмжээгээр харилцан
буудалцсан л байж таараа шүү дээ. Хэсүүлч амьтдыг нэг нэгээр нь унагах л
үлдлээ. Чиний оноо хүснэгтийн адгаас дээшээ суга өсөх нь ойлгомжтой.
АНХААР:
чиний багийн андууд чинь чамд гомдоллох нь гарцаагүй. Тэд чамайг
"аймхай, хулчгар, өөдгүй" гэх мэтээр хэлэх байх. Тэд чиний kill-to-death
(алсан-үхсэн) харьцааны үзүүлэлт, өндөр оноонд чинь л атаархаад байгаа
нь гарцаагүй. Тэгээд л чамайг өөрийнхөө үхэл рүү өөрөөр чинь явуулах
гээд байна шүү дээ. Тэдэнд битгий итгэ. Серверийн хүснэгтийн оройд
залрах тийм ч амар биш юм шүү.

4-р ХЭСЭГ: АЮУЛГҮЙ МАНЕВРЬ

Дайсны бууны өөдөөс шууд чигээрээ гүйх нь хамгийн муу тактик бөлгөө.
Гэтэл гайхалтай нь анхлан сурагчид бүгдээрээ зөнгөөрөө ийм үйлдлийг
хийдэг юм. Шууд л үхэхээ мэдсээр байж чигээрээ өөдөөс нь гүйдэг нь яаж
байгаа юм бол оо! Эсвэл үхэхээ мэддэггүй байх, тэд түрүүлж ална гэж
гэнэхнээр боддог байх л даа. Тухайлбал бөмбөг тавьдаг газрын зураг дээр
чи CT болсон гэж бодъё л доо. Чи туршлагагүй бол чиний хийх үйлдэл нь
бөмбөг тавьдаг аль нэг байрлалын ойролцоо терористуудыг отох байх гэдэгт
эргэлзэхгүй байна. Үр дүн нь чиний үхэл.
Нийтээрээ отоод л, гарч
ирэх дайснуудыг буудах нь тун муу арга юм. Тэгвэл яах ёстой вэ? Хариулт
нь их сонирхолтой юм. Террористуудын "төрдөг" рүү гүйлдэх хэрэгтэй.
Гэхдээ тэдний аль болох явахгүй замыг сонгохыг хичээ. Эсвэл танайхан
ихэнх нь явж байгаа хэсгийг дага. Харин энэ үедээ "бөөрөөрөө наалдах"
хэмээх маневрыг хэрэглээрэй. Хэрвээ ийм байдлаар дайсныхаа ард нь гарч
чадвал ялалт чиний гарт. Хүний нуруунаас буудах шиг хялбархан юм хаа
байх билээ.

Энэ аргачлалыг барьцааны хүнтэй газрын зураг дээр Террорист болсон
тохиолдолд бас хэрэглэх хэрэгтэй. Тоглолт эхлэнгүүт аль болох хурднаар
барьцааны хүнээс холдох хэрэгтэй. Учир нь CT-уудын гол чиглэл нь
барьцааны хүн байдаг шүү дээ. Хэрвээ чи барьцааны хүний ойролцоо
мунгинах л юм бол БУУДУУЛАХ болно. Эсрэг тал чинь үргэлж 2 болон түүнээс
олуулаа ирнэ гэж тооцоолох хэрэгтэй.

5-р ХЭСЭГ: СЭТГЭЛ ЗҮЙН ТОГЛОЛТ

Харин одоо бол жинхэнэ мэргэжилтнүүд мэддэг нарийн аргыг судалцгаая.
Ихэнх
тоглогчид хэн нэгнийг алсныхаа дараа бүхий л мужийг цэвэрлэчихсэн юм
шиг сэтгэдэг. Энэ бол ёстой л хүний зөн сэтгэхүй юм. Хэн нэгэнтэй үхэн
хатан тулалдаж арай хийж алах үед тэр хүний мэдрэл туйлдаа хүртэл
ядарчихсан байдаг. Энэхэн өчүүхэн агшинд түүний өмнө шинэ өрсөлдөгч гарч
ирвэл ихэнхдээ л тэрээр тулалдах чадваргүй байх бөгөөд сэтгэл санаагаар
бууж өгөх мэт хялбархан ялагддаг билээ.

Үүнийг чи өөртөө ашигтайгаар хэрэглэ. Өөрөөр хэлбэл хэн нэгэн
дайсан ирж байвал тулахын оронд ухарч багийнхаа хэн нэгнийг тулалдах
бололцоо олго. Бүхий л дуу чимээ, болж байгаа явдлыг ширхэгчлэн мэдэж
байхыг хичээ. Боломж байвал хар, сонс, мэдэр. Тэгээд л хамгийн эгзэгтэй
агшинг сонгон үйл явдалд ороорой. Ихэнхдээ л аз дайрдаг юм. Дайсан
(эсвэл дайснууд) чинь буугаа сумлаж байх, чамайг харахгүй өөр тийшээ
гүйлдэж байх зэрэг таатай мөч олонтаа тохиолддог юм. Харин багийн чинь
анд үхсэн хэвтэх нь харамсмаар явдал шүү. Гэвч яая гэхэв, энэ бол дайн
тулаан. Тэрнийг хэн ч хүчээр түлхээгүй шүү дээ.
Гэхдээ заримдаа бүр
хэрцгий гэмээр аргыг ч хэрэглэж болно. Багийн чинь анд тусламж хүсэн
орилох нь сонсогдож мэднэ. Тэр хамаагүй, нэгэнт чи сонголтоо хийсэн шүү
дээ, түүнийг үхсэний дараа дайраад орно гэж. Тэр байтугай хаалганы цаана
наана байгаа бол хаалгыг биеэрээ дарж түүний ухрах замыг хаах хэрэгтэй.

6-р ХЭСЭГ: ӨӨРИЙН ОНООНЫ СИСТЕМЭЭС АЮУЛЫГ ЗАЙЛУУЛАХ НЬ

Ер нь онооны хүснэгтэд дээгүүр байр эзлэх нь тоглогч бүрийн хувьд
чухал билээ. CS дээр ялах ялагдах нь чухал биш, эцсийн эцэст чиний
онооны байрлал чиний хэн болохыг харуулна. Өмнөх заавруудыг дагаснаар чи
CS дээр нилээд амжилттай тулалдаж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
Харин
одоо бол онооны систем дээр дээгүүр байр эзлэх зарим нууц аргуудыг
судалъя. Хэдийгээр чи олон дайсан алж байгаа ч чиний дээр хэн нэгэн
байгаад байна уу. Тэгвэл ганц нэг арга хэрэглэ.

1-Хэрвээ танай багийн хэн нэгэн нөхөр маш олон аллага үйлдэж байвал
түүнийг онил. Юу вэ гэхээр, түүнийг тулалдааны явцад сэмхэн хэд хэдэн
удаа буудаж орхи. Гэхдээ алж болохгүй. Гол нь тэр хэн буудаад байгааг
мэдэх ёсгүй шүү. Тэгээд л тэр тун удахгүй үхэх болно. Ихэнх серверүүд
энэ явдлын төлөө чамайг шийтгэхгүй.

2-Хэрвээ танай баг нөгөө багаасаа хангалттай илүү байгаа боловч чиний
үзүүлэлт тааруухан байгаа бол тулалдаан болгонд гранат авахад зориулж
хэсэг мөнгийг хадгал. Дайчид бөөнөөрөө замбараагүй тулалдаж байхад
гранатыг амжилттай тэслэх нь чиний үзүүлэлтийг асар их өргөж өгнө.
Магадгүй чи цорын ганцаараа босоо үлдэж ч мэдэх юм. Ер нь бөөн нөхдийн
дунд тэсэрдэг гранат, утаан хөшиг гранат тавих нь их сайхан ажиллагаа
байдаг. Утаан хөшиг амжилттай болбол чи дайран орж хүссэнээ устгаж
болно.

3-Хэт өндөр төвшний багтай тоглох нь ядаргаатай байдаг. Тэгээд ч
чиний оноо өснө гэж байхгүй. Иймээс сервер рүү холбогдохын өмнө тухайн
багийн үзүүлэлтүүдийг сайтар ажигла. Тэгээд боломжтой гэж үзсэн рүүгээ
холбогдоорой. Хэрвээ буруу баг сонгосон байвал хурдхан шиг сольсон нь
дээр. Жинхэнэ тоглогч, багууд шударга бус байна гэж хэзээ ч
гомдоллодоггүй юм шүү. Жинхэнэ CT тоглогч нь өөртөө давуу байдлыг олгож
илүүрхэхийг хүсдэг бол коммунистууд л бүгдийг жигд тэгшхэн байлгах гэж
оролддог. Харин коммунист дэглэмээс бүгд татгалзаж байгааг чи мэднэ.

ИНГЭЭД Л ТУЛАЛД ДАА, ШОНХОР минь

Эдгээр заавруудыг заавал мөрдөх албагүй, гэвч ихэнх шилдэг
мэргэжилтнүүдийн нууц нь нэг иймэрхүү л байна даа.

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Сайн тоглогч болох тийм ч амаргүй. Үхэж бол хэн ч чадна, харин ялагч
болох хэцүү. Иймд зарим нэгэн заавруудыг хэлэлгүй горьгүй нь дээ.
Т о
н о г х э р э г с э л
Шинэ үе эхлэх болгонд анхаарах зүйлс бол
тоног хэрэгслээ бэлтгэх явдал юм. Юуны өмнө мөнгө чинь хүрвэл Kevlar ав.
600$-ын хантааз, 1000$-ын хантаазны аль нь ч болно. Энэ үед Kevlar-ийн
оноо 100 болох бөгөөд чамайг суманд оногдох үед хантаазны хэсэг
дайралдвал тэр чиний зарим амийг аврах болно. Харин хантаазны чинь оноо
багасах болно. Үүнийг амьдрал дээр чиний хантааз суманд оногдсоноор
сэмэрч муудаж байна гэж ойлгож болох юм. Хэрвээ чи амьд үлдвэл хантааз
чинь шинэ үед хадгалагдах болно. Хантаазтай үед MP5-ын 5-н сумыг тэсэж
чадах бол хантаазгүй үед 2 дахь суманд л үхэх болно.
Дараа нь гялбалт
гранатууд чиний хувьд сайн сонголт болно. Тэд их хямдхан ойролцоогоор
200$ байна. 2 янзын гранат авч болно. Тэднийг шидэх үед хурц цагаан
гэрэл гаргаж нүдийг хэсэг хугацаанд сохор болгодог. Олон хүмүүсийн дунд
шидэхэд их тохиромжтой.
HE гранатууд нь тэсрэх чадвартай. Хэрвээ
дайсан чинь тэсрэлтийн радиуст байвал түүнийг гэмтээх болно. Ихэнхдээ л
25 орчим амь авдаг бөгөөд тухайн агшинд зөвхөн нэгийг л авч болдог. 300$
орчим үнэтэй. Шидэхдээ буцаж ойхоос сэрэмжлээрэй. Тэгэхгүй бол "идээ
эзнээ танихгүй" гэдэг шиг чамайг ч нухчхаж мэднэ.
Утаан гранатууд
үхлийн аюулгүй. Хэсэг талбайг утаан хөшгөөр хаах бөгөөд довтолгоонд
өргөнөөр ашиглагддаг. Тэр тусмаа тунель, хонгил маягийн газарт тун
тохиромжтой. Тэднийг шидсэний дараа өөрөө гүйж орохын оронд дайснаа орж
ирэхийг хүлээвэл арай дээр болов уу. 300$ орчим үнэтэй ба зөвхөн нэгийг
авна.
Салгалтын төхөөрөмж нь C4 газрын зураг дээр их тохиромжтой.
Тэднийг ашиглан минийг салгахад хугацааг 2 дахин богиносгодог. 200$
үнэтэй.
Эцэст нь шөнийн харааны хэрэгслийг дурдаж болно. Харанхуй
газрын зураг дээр хэрэглэж болох бөгөөд нилээд үнэтэй 1250$ байна.
{mospagebreak}

З э в с э г л э л

Харин одоо бол зэвсгээ сонгох үе ирлээ. Гар бууг тэртэй тэргүй бүх
тоглогчид автоматаар өгнө. CT-д дуу намсгагчтай 12 үсэрдэг Heckler &
Koch .45 USP Tactical байх бол Ts-д 20 сум бүхий Glock 18 байх болно.
Мэдээж бүгдэд хутга байдаг.
Desert Eagle хэмээх 650$-ын буу нь их
алдартай бөгөөд ханыг нэвт буудаж чадна. Маш хүчтэй буу юм.
SIG P228
нь хурдан галлах чадвартай, хүчирхэг гар буу билээ. Ихэнх хантаазыг нэвт
буудаж чадах боловч Desert Eagle-ийг арай гүйцэхгүй. Бас дуу чимээ их
багатай буу юм.
Ts-ууд 1000$-оор 2 гартаа 96G Elite Beretta-г авч
болно. 2 гартаа зэрэг барьж болох цорын ганц зэвсэг юм. Нилээн дуу
багатай гоёмсог зэвсэг юм.
Ер нь гар буунуудыг тоглогчид нэг их
авдаггүй. Гэвч мөнгө муутай, болон нөөцөд тоглож байгаа үед дан гар буу
аван тоглолтод орж болно. Тэртэй тэргүй тоглолтын үед илүү сайн зэвсэг
олж болно шүү дээ.
Харин одоо 2 төрлийн тайрмал буунуудын тухай
сонирхъё.
M3 Super 90 нь олон шигтгээ үрлэн сумтай сонирхолтой буу
юм. Нилээд чадварлаг тоглогч авах хэрэгтэй. Учир нь түүнийг ойрын зайд
ашиглах нь их тохиромжтой. Холын зайд бол бараг буудаагүйтэй адил сулхан
байдаг. Барагцаагаар үрэл болгон нь 10%-ийн гэмтэл учруулдаг юм шиг
байгаа юм. Ойрын зайд бол шууд алж чадахаар олон тооны үрэл гаргана.
Үүнийг Siege газрын зурагт Ts болох үед ашиглавал тохиромжтой.
Харин
xm1014 нь m3-тай бараг адил боловч бүрэн автомат юм. Илүү ойрхон
тусгалтай, 3000$-ийн үнэтэй.
5-н янзын Хагас автоматууд бий. Ихэнх
тоглогчид хагас автоматуудыг илүүд үздэг. Тэд хямдхан мөртлөө үр ашигтай
байдаг. Эдгээр нь MP5 Navy, Steyr Tactical Machine Pistol (TMP), P90,
MAC-10, UMP зэрэг болно.
1500$-ийн үнэтэй MP5 нь CS-д хамгийн ихээр
хэрэглэгддэг. Хямдхан мөртлөө хүчирхэг зэвсэг билээ. 9 мм-ийн 30 сум
багтах дайзтай. Маш хурдан галлах бөгөөд зөв онилж чадвал хангалттай
гэмтээж чадна. Гол зэвсэглэл гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Элдэв
төрлийн Холливудын кинонууд дээр ч их харагддаг билээ.
TMP-ийг ихэнх
тоглогчид таашаадаггүй. MP5-аас хямдхан 1250$-ийн үнэтэй боловч арай дуу
чимээ багатай. 9 мм-ийн 30 сумтай. Олон талаараа MP5-тай адил боловч
онилолт нь жаахан муу. Шуудхан хэлэхэд мөнгөндөө хавчигдсан хүмүүс л түр
зуур авдаг зэвсэг дээ.
P90 бол 2350$-ийн чамгүй үнэтэй боловч
хүчирхэг зэвсэг юм. Хагас автомат гэхэд нилээд үнэтэй байгаа биз. 5.7
мм-ийн сумтай 50 үсэрдэг дайзтай. Хүчирхэг, хурдан, онилоход тийм ч
хэцүү биш юм.
UMP нь 1700$-ийн үнэтэй бөгөөд нилээд хүчтэй зэвсэг юм.
Харин буудах хурд болон дахин цэнэглэхэд удаан ажээ.
Харин одоо 8
төрлийн винтовын тухай ярилцана.
AK-47 бол Ts-уудын хамгийн алдартай
зэвсэг юм. Хмм, үнэхээр гайхалтай зэвсэг биш гэж үү. Хагас автомат шиг
хөнгөн шингэн хирнээ винтовын дайны гэмтэл учруулна шүү дээ. 7.62мм-ийн
30 сумтай, 2500$-ийн үнэтэй. Харин онилоход тийм ч хялбар биш. Гэвч онож
чадвал ялалт чиний гарт. Бүтэн автоматаар буудаж байхад онилох нь
хамгийн хэцүү гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ бол мэргэжилтнүүдийн заавал
эзэмших ёстой гол чадваруудын нэг юм.
Sig SG-552 Commando Assault
Rifle нь өргөн хэрэглэгддэг. 3500$-ийн үнэтэй, 5.56мм-ийн 30 сумтай, 2х
татдаг дурантай. Хурдан галлах боловч төгс онилоход бас л хэцүүвтэр.
Харин дурангаар татаад, газарт суусан байхад онилолт нилээд сайжирна.
Зөвхөн Ts-уд л авах боломжтой.
Colt M4A1 Carbine-ийг зөвхөн CTs-ууд л
авна. Чимээгүй буудах боломжтой, 5.56 мм-ийн 30 сумтай бөгөөд 3100$-ийн
үнэтэй. Харьцангуй хурдан боловч бүтэн автоматаар галлаж байх үед
онилоход тийм ч хэцүү биш.
Steyr AUG нь үнэнхүү хүчирхэг бас нягт
точный буу юм. 3500$-ийн үнэтэй, 5.56 мм-ийн 30 сумтай, 1.4х-ийн татдаг
дурантай. Мөнгө чинь хүрвэл бодох юмгүйгээр энэ зэвсгийг аваарай.
Steyr
Scout бол AWP-ийг авч чадахгүй байгаа хүмүүст зориулсан зэвсэг юм.
Хурдан галладаг бөгөөд халхавчинд тун тохиромжтой юм.
Arctic Warfare
Magnum бол жинхэнэ мэргэн буудагчийн винтов билээ. 4750$-ийн үнэтэй
боловч чи зөв хэрэглэж чадвал зарлагадсан мөнгөө элбэг нөхнө. 338Lapua
сумтай, 10 үсэрнэ. Цөөхөн нь хамаагүй чи онож чадвал бараг л нам ална.
Нилээн өндөр мэргэжилтнүүд авдаг даа. Чи булангаас цухуйв уу, үгүй л
үхдэг чинь энэ буунд л өртөөд байгаа хэрэг шүү дээ. Яг ийм давуу талтай
шигээ удаан цэнэглэдэг, онилоход хялбар бус, дурангаа тааруулах
шаардлагатай зэрэг сул талуудтай. Энэ бууг ямар газрын зураг дээр авахаа
шийдэх хэрэгтэй. Учир нь тэрээр зарим нимгэн хана, хайрцгийг нэвтэлж
чадна. Хэрвээ чиний дайсан хайрцгийн ард нуугдаад байвал чи юу хийхээ
мэдэж авлаа шүү дээ.
G3/SG1 мэргэн буудагчийн винтов нь 5000$-ийн
үнэтэй буу юм. 7.62мм-ийн 20 сумтай. AWP-аас ердөө л 250$-ийн илүү
үнэтэй байгаа биз. Гол нь буудах завсраа цэнэглэх шаардлагагүй, шууд
буудаж болно. Гохоо л дараад байхад болно. Харин дайзаа цэнэглэх нь маш
удаан, чиний дайз хоосорсон бол чи эвгүй байдалд орж байгаа чинь тэр
дээ. Иймээс 20 сумандаа л багтааж өмнөө байгаа дайснуудаа унагах
хэрэгтэй шүү.
SG-550 нь CT-ийн хамгийн доор байрладаг зэвсэг юм. Хүч
муутай, 4200$-ийн үнэтэй, том буу билээ.
Харин бүтэн автомат буу
ганц л бий. M249 PARA бол 5.56 мм-ийн 100 сум бүхий аварга дайзтай юм.
Орилж ирээд л галлаж байх зориулалттай буу юм. Том том сумнууд дайсны
зүг нисэн одно шүү дээ. 5750$-ийн шаггүй үнэтэй бөгөөд хүмүүс тийм ч их
авдаггүй зэвсэг дээ. Учир нь чамд тэгээд л хяргуулж байх гэнэн
өрсөлдөгчид ховор л болов уу. Бөөгнөрсөн хүмүүс рүү галлана гэвэл үүн
шиг төгс зэвсэг байхгүй.
ХАРИН ОДОО ЗЭВСГЭЭ СОНГОСОН бол тэднийгээ
ашиглах цаг боллоо. ДОВТОЛ, ХАМГААЛ, БУЛТ, ЗАЙЛ, ХАМТААР АЖИЛЛА, ГЭТ.
Нэг өдөр гэнэт сайн болно гэж байхгүй. Иймээс тогло, тогло, дахин
тогло..

ДОВТЛОХ ба ХАМГААЛАХ

Д о в т л о х

Хожмоор байна уу. Тэгвэл тэгээд хөдлөөч дээ, довтлооч дээ. Цохилтыг
эхэлж өг! Чамайг алахаас өмнө өрсөж ал. Яаж хийх талаар ямар нэгэн санаа
байна уу? Мэдэлгүй яадаг юм бэ! гэж үү, ээ мэдэхгүй..
Юуны өмнө чамд
буу, хантааз, бусад хэрэгсэл байгаа гэж найдъя. Харин одоо бол дайснаа
хайж олон түүнийг алах л үлдлээ. Гэвч бодох юм их байна аа.
Чиний CT,
Ts болсноос чинь шалтгаалан маш их ялгаа байхыг анхаарна уу.
Барьцааны
хүнтэй газар (cs_map) Hostage map

Энэ тохиолдолд Ts-уудын тактик нь хамгаалах, хүрээлэх маягтай байна.
Өөрөөр хэлбэл тоглоом эхлэхэд хаана байсан (төрдөг) тэндээ бүгэн, ямар
нэгэн нууц байрлалд чимээгүй нуугдан өрсөлдөгчдөө ирэхийг хүлээхийг
хэлнэ. Хамгийн энгийндээ бол CT-ууд хаалган дээр гарч ирэхэд мэргэн
буудагчийн винтовоор ч юм уу нам буудан алах л юм шүү дээ. Учир нь
Ts-уудын байгаа газар барьцааны хүмүүс байдаг бөгөөд тулааны гол зорилго
нь та нар барьцааны хүмүүсийг харгалзах бол CT-ууд нь тэдгээрийг суллах
явдал юм. Ингээд л та нарын хооронд зөрчил үүсэж байгаа юм даа. Гэвч
CT-ууд зүгээр л гүйж ирээд буудуулаад байна гэж юу байхав.

Ер нь хориглолт руу довтолж орно гэдэг бол хамгаалахаас хэцүү нь
ойлгомжтой. Иймээс тухайн газрын зургийг зохиохдоо довтлох хэд хэдэн
сонирхолтой замуудыг оруулсан байдаг. Заримдаа Cs_assault мэтийн байршил
дээр CT-ууд нь орж чадахгүй, Ts-ууд нь гарч чадахгүй байх сонирхолтой
тохиолдол болох нь бий. Харин бусад cs_map-ууд дээр хэрвээ барьцааны
хүнийг суллахгүй л бол Ts-ууд автоматаар ялдаг учир CT-ууд ямар ч байсан
довтлохоос өөр аргагүй юм.
Тэсрэх бөмбөгтэй газар (de_map) Defusion
Энэ
удаад Ts-ууд ихэвчлэн довтлох байдалтай байна. Тэдний гол зорилго бол
тодорхой цэгт очиж цаг бүхий тэсрэх бөмбөг тавих явдал юм. Харин
бөмбөгөө тавьсан бол эргээд хамгаалалтад шилждэг. Учир нь CT-ууд ирж
цагтай бөмбөгийг аюулгүй болгож магадгүй. Энэ бол их сонирхолтой газрын
зургууд бөгөөд олон улсын томоохон тэмцээнүүд дандаа ийм байдалтайгаар
өрнөдөг. Бөмбөг тавих 2 тусдаа цэг байдаг нь тоглоомыг маш сонирхолтой
болгож өгдөг. CT-ууд хаана бөмбөг тавихыг мэдэхгүй тул маш нарийн тактик
хэрэглэхгүй л бол Ts-уудыг ялахад хэцүү юм.
Алуурчин (as_maps)
Assasination
Энэ удаад CT-ууд довтолж орон тодорхой гарцаар гарах
ёстой. Гэтэл Ts-ууд үүнийг чинь маш сайн мэдэж гарцын тэнд томоохон
хориглолт зохион байгуулдаг нь мөн ч гай шүү. Ер нь л CT-уудад ялах шанс
их бага даа.
Ер нь танайхан тактикаа боловсруулсан бол яг л
түүнийгээ биелүүл. Энэ бол заавал шүү. Буруу нь мэдэгдсэн ч гэсэн
тохирсноороо л бай. Энэ бол жинхэнэ цэрэг хүний зан чанар юм шүү. CS бол
жинхэнэ цэргийн зохион байгуулалттай тоглоом гэдгийг чи юу эс андах
билээ.
Юуны өмнө тактик ярихаас өмнө хувийн бэлтгэлийг хангах
хэрэгтэй. Өөрийнхөө биеийг хамгаалах, дайснаа алах чадварт суралцах
ёстой гэдэг нь ойлгомжтой.
Ямар нэгэн дуртай зэвсгээ гартаа оруул.
Тэгээд түүгээрээ удаан хугацаанд бэлтгэл хий. Тухайлбал AK-47-г зориуд
дурдах байна. Энэ зэвсгийг сайтар эзэмшээгүй бол амжилт гаргахад бэрх
дээ. Гэхдээ заавал AK-47 гэхгүй бүхий л зэвсгийг эзэмшиж сурах хэрэгтэй.
Тэгээд тухайн зэвсгээ ашиглах өөрийн хувийн тактикийг боловсруулж
чадвал тун сайн.
Автоматуудаар шүршиж байхдаа хөндлөн чиглэлд
хөдөлгөх нь чиний тусгалын зайг ихэсгэнэ. Тэр тусмаа өрсөлдөгч чинь
хөдөлж байгаа бол ингэж хөдөлгөхөөс өөр аргагүй. Гэтэл хөдөлгөөнгүй бай
ховор шүү дээ.
Ихэнх тоглогчид тачигнатал гүйлддэг бол чи заримдаа
нугдайн отох хэрэгтэй. Тунг тааруулж чадвал ийм байдлаас олон
өрсөлдөгчийг унагах боломжтой.
Хамгийн чухал зүйл бол аливаа дайсныг
харсан бол түрүүлж буудах хэрэгтэй. Гэхдээ алж чадахаар бол буудна шүү
дээ. Дайснаа унагаж чадахааргүй бол буудах хэрэггүй. Яагаад гэвэл алж
чадахгүй юм чинь, алж чадахгүй болохоор чи өөрөө үхнэ гэсэн үг. Мэдээж
үхэхийг хүсэхгүй байгаа биз дээ. Хэн нэгэн чам руу ирж байгаа харагдвал
учир зүггүй утгагүй буудах хэрэггүй. Энэ бол шал дэмий. Харин түүнийг
хангалттай зайд ойрттол хүлээ. Өрсөлдөгч чинь чамайг харахгүй, харин чи
харж байгаа бол толгой руу нь ганц удаа л буудахыг хичээх хэрэгтэй. Тэр
тусмаа сандруу бол мэргэн буудагч болно гэж санасны гарз. Дуранд чинь
дайсан орж ирэв үү үгүй юу л буудна гэж байхгүй. Хэрвээ ингэвэл ихэнхдээ
л хөл гэх мэтийн амин бус газар онодог. Хэзээд ч гэсэн тайван бай, болж
л өгвөл толгой руу бууд. Тэгвэл шууд алах болно. Мэдээж энэ бүхэн тийм ч
амар биш. Бэлтгэл, бэлтгэл, бэлтгэл.
Нэг хачирхалтай зүйл байгаа нь
шинэ тоглогчдыг хараад байхад түрүүлж довтолгоонд орох ихээхэн
сонирхолтой байдаг. Шууд зөвлөхөд тэргүүн эгнээнд явах хэрэггүй, харин
группийн дунд явбал хамгийн аюул багатай. Тэгээд боломжоороо багтаа
тусал. Хэрвээ чи тухайн газрын зургийг сайн мэдэхгүй бол булангийн араас
хамаагүй гарч хэзээ ч болохгүй. Удаан болгоомжтой явж хайрцаг, ямар
нэгэн объектын ард дайсан байгаа гэж бодох хэрэгтэй. Учир нь дайсны
бүлэг цэргүүд хайрцгийн ард том том буу барин отож байх магадлал асар
өндөр.
Ер нь отолтын эсрэг авдаг гол арга бол төрөл бүрийн гранат
худалдаж авах явдал юм. Отолт байгаа гэж сэжиглэж байгаа газар руугаа
орохын өмнө нүд гялбуулдаг гранат шидээд орвол тун зүгээр. Энэ хооронд
дайсныг устгахад цөөхөн ч гэсэн секунд чиний мэдэлд гарч ирнэ.

Х а м г а а л а х

Тулалдаан бол 2 талтай. Чи хэн нэгнийг алах гэж оролдох бол эсрэг тал
чинь бас л ийм зорилготой. Иймээс алах чадвартай байхаас гадна заавал
өөрийгөө хамгаалах урлагт суралцах учиртай. Дандаа өрсөж ална гэж
байхгүй. Шинэковууд дандаа өрсөж алах гэж оролддог учраас л тун амархан
үхдэг юм даа. Өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
Юуны өмнө шилдгүүд хэрхэн
бултаж нуугдаж байгааг ажигла. Энэ бол ихээхэн үр дүнтэй арга юм.
Хэрвээ
чиний дайсан чамайг харахгүй байгаа, эсвэл хоорондын зай чинь
хангалттай их байгаа бол нэг ЗҮЙЛИЙГ ХАТУУ САНАЖ АВ. Энэ үед заавал
довтлох юм уу араас нь улангасан дайрах хэрэггүй. Эгзэгтэй эсвэл
тохиромжтой үеийг хүлээ. Эсвэл өөрийн байрлалыг улам сайжруулах
хэрэгтэй. Булан, сүүдэр, хаалганы ард, ер нь хаана ч гэсэн аятайхан
газар байвал нуугдах хэрэгтэй. Дайснаа иртэл хүлээ, нэгэнт овоо хараанд
чинь орсон дайсныг үхсэн гэдэгт итгэтлээ бууд. Ер нь аливаа дайсныг
гүйцэд алах бол чухал чадвар шүү.
Хэрвээ боломжтой бол багийнхаа
андыг хамгаалж галлах хэрэгтэй. Хоёр хүн нэг байг галлахад ихэнхдээ
түрүүлж алж чаддаг юм. Үүнийг мэргэн буудагчтай хамтран хийвэл тун үр
дүнтэй.

Эцсийн эцэст бүх л аргууд мухардсаны эцэст та 2 яг нүүр нүүрээ
тулжээ. Жинхэнэ эрэгчин эмэгчнээ үзэх цаг. БИТГИЙ ХӨШӨӨ ШИГ ЗОГСООД
БАЙГААЧ ЭЭ! Үргэлж хөдөл. Ямар ч хамаагүй зүг рүү, тэгээд эсрэг зүг рүү.
Ер нь санамсаргүй, тэнэг юм шиг хөдөл. Атий, үсэр, урагшаа, хойшоо,
тойргоор гэх мэт хүний санаанд оромгүй байдлаар хөдлөөрэй. Гол нь
байрандаа л зогсож болохгүй. Хөдөлгөөнгүй бай бол үхсэн бай гэж
тооцогддог юм. Хөдөлгөөнгүй байны толгойг захын хүүхэд л зад буудаж
чадна.
Ингэж хөдөлж байх завсраа мэдээж туж буудна. Энэ үед л чамаас
өндөр ур чадвар шаардана даа. Ийм онцгой чадварыг эзэмшихээс өөр арга
байхгүй. Ингэж буудалцаж байтал та 2-ын сум дуусах байх. Гол зэвсгийн
чинь сум нь дууссан бол гар буугаа гарга.
Нүүр тулах бас нэг өөр
сонирхолтой арга бол дайсантай чи өөрөө санаачлан нүүр тулж болно.
Гэхдээ сум нь дууссан эсвэл дуусах дөхүүлээд шүү дээ. Тэрээр бүтэн
автоматаар галлаж байвал 5 тоол. Тэгээд л гарахад түүний сум яг дууссан,
эсвэл сүүлийн ганц нэг сум л үлдсэн байдаг.
Бүр ядсан үед хутгаар
чичилцэх үе ч гардаг. Энэ үед хэн ард нь гарч чадсан л шууд хожно доо.
Өндөр төвшний тоглогчид муухан нөхрийг буугаа цэнэглэж ядаж байхад гүйж
ирээд л хэрчээд хаячихдаг.
Том талбайтай газарт бол хамгаалах гол
зэвсэг бол мэргэн буудагчийн винтов билээ. Харин жижигхэн талбайтай
(жишээ нь өрөөнүүдтэй) газарт богино тайрмал буунууд тохиромжтой юм.
Нарийхан
хаалга бол отолт зохион байгуулахад хамгийн тохиромжтой газар билээ.
Энд гранат болон бусад төрөл бүрийн гэнэтийн довтолгоо ирэх боломж бараг
байхгүй. Чи бараг л гарч ирсэн болгоныг түүх учиртай.
Эцэст нь
хэлэхэд хамгийн сайн хамгаалалт бол сайн довтолгоо билээ. Чиний гол
зорилго бол дайснаа дарж дархан цолоо мандуулах юм.

ХООЛОЙГООР ХОЛБОО ТОГТООХ

CS-ийн сонирхолтой нэгэн боломж бол амьд хоолойгоор хоорондоо ярилцах
юм. Амьд хоолойгоор шууд харьцах нь маш сонирхолтой бөгөөд үр дүнтэй
арга гэдэг нь ойлгомжтой. Энэ шинэ технологийн тусламжтайгаар багийнхан
хоорондоо илүү ойлголцож энэ нь амжилтад нь эерэгээр нөлөөлж байна.
Тухайн мөч болгонд тааруулан стратегиа зохицуулах багийн нөхдөө удирдах,
удирдагдахад амьд хоолой чухал нөлөөтэй. Танхим дүүрэн хашгирдаг хуучин
үе өнгөрсөн шүү дээ. Тэгээд ч даалгавар өгч байгаа хүний яриа нь
цэгцтэй, ойлгомжтой, товчхон байвал дээр. Гараараа даалгавар өгч болдог л
доо, гэхдээ л хоёр гарын бүх хуруунууд ажиллаад завгүй байхад сул
байгаа амаараа өгнө гэдэг тун тохиромжтой юм. Тэгээд ч хүний тархины
ажиллагаатай энэ бүхэн сайхан тохирдог. Эвгүй байдал тохиолдоход хүний
ам өөрийн эрхгүй дуугардаг. Тэгээд ч амьд хоолойд чиний сэтгэлийн
хөдөлгөөн маш сайн мэдрэгдэнэ. Энэ бүхэн танай багийн тоглолтод чухал
нөлөөтэй нь ойлгомжтой.

Ямар нэгэн толгойдоо эвтэйхэн чихэвч, микрофон олоод авчихсан уу?
Тэгвэл одоо хэрхэн ашиглах вэ гэсэн асуудал л үлдлээ. Битгий санаа зов,
энэ хэсгийг уншаад дууссаны дараа чи багийнхаа нөхдийг чадварлаг
удирдана гэдэгт эргэлзэхгүй байна.

Ү н д с э н о й л г о л т

Юуны өмнө микрофоноо тохируулах хэрэгтэй. Valve-ийн нөхөд Voice Setup
хэмээх жижиг функцийг суулгаж өгчээ. Voice_tweak.exe хэмээх энэ файлыг
ажиллуулснаар жижиг програм ажиллах болно.
Х ү ч и н г ү й б о л г о
х
Хаана ч гэсэн бүдүүлэгдүү нөхөд байдаг даа. Учир начиргүй хашгирч
гуугачсан, залхуутай, эсвэл байнга хүн сандаргасан нөхдийн дуу хоолойг
хааж болно. Tab дарахад гарч ирэх цонхон дээрх нөхрийн icon дээр дарах
хэрэгтэй. Харин бүх хүний хоолойг хааж болохгүй.

Ё с д ү р э м

Амьд хоолойгоор харьцаж байгаа үед бүх хүн мөрдөх шаардлагатай хэд
хэдэн дүрэм бий. Юуны өмнө харьцааны соёлыг баримтлах хэрэгтэй. Хэт
түрэмгий, эсвэл сул дорой, ер нь хэн нэгний дургүйг хүргэхээр яриа,
хэллэг, доромжлол зэргээс зайлсхийвэл зохино. Төгсгөлд нь цэвэр тод ярь.
Энэ нь шинэ технологи тул чи муухан яривал чиний яриа уйтгартай, эсвэл
ойлгогдохгүй гуншаа болж хувирна.
Ер нь радио холбоог яаж ашиглах нь
танай багийн л хэрэг дээ. Сүүлийн үеийн технологиудыг аль болох ашиглаж
байх нь ертөнцийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад туслах болно.

БУЛТАХ

Б у л т а л т

Бултах нь эцсийн эцэст амьд үлдэх маш чухал аргачлал юм. Чи нэг
амьсгаагаар бүгдийг алж чадна гэж бодож байна уу? Өрсөлдөгчид чинь хэт
сул дорой бол яахав тийм байж болох л юм. Харин хүч тэнцүү үед хэн илүү
арга заль гаргасан нь хождог дүрэмтэй юм даа. Хожил авсан багийг хүмүүс
аргатай зальтайг нь гайхдаг болохоос сайн буудлаа гэж бараг хэлдэггүй.
Тулааны
явцад хэн нэгэн чамайг алахаар хөөх үе бишгүй гарна. Яах ёстой вэ?
Мэдээж ГҮЙ. Ямар нэгэн нуугдах газар харсан бол түүн рүүгээ гүй. Гэхдээ
мэдээж өрсөлдөгчдөө аль болох харагдахгүйг хичээх хэрэгтэй.
Нуугдах
сайн газар олох нь төвөгтэй явдал юм. Энэ үед сэтгэл зүйн тулаан
явагдана даа. Чиний өөрийн сэтгэн бодох чадвар л шийднэ. Хэрвээ чи
нэгэнт сэтгэлээрээ бууж өгөөд л нуугдах сайн газар олж чадахгүй, тэрхэн
хэдхэн агшинг алдвал тэгээд л буудуулахаас яахав. Газрын зургаа сайн
мэдэж авах нь чухал юм.
Жирийн үед гүйх хэрэггүй, харин алх.
Боломжоороо сүүдэр дагаж яв. Групп дотор явж байгаа бол хамаагүй
онцгойрч болохгүй. Энэ үед мэргэн буудагч чамайг онилох нь олонтаа.
Группт холилдоод явж байхад чамайг биш өөр хэн нэгнийг буудах магадлал
бий шүү дээ. Ширүүн буудалцаан болж байхад тэгсгээд л нуугдах газар олох
хэрэгтэй. Тэгэхгүй л бол үхдэл болж хувирна.
Амьд байх гэдэг бол
үхсэнээс хамаагүй дээр гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр хааяа ч гэсэн
газрын зургийн захаар явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүн барагтай явдаггүй
газраар нөгөө хэсэгт очих нь их зүгээр байдаг. Тэр үед бүх юм дууссан
эсвэл чиний хэрэг ид хэрэгцээтэй байх нь олонтаа. Чи үлдэгдэл дайсныг
хяргаад л дуусаа.
{mospagebreak}

БАГИЙН АЖИЛЛАГАА

CS дээр хожъё гэж бодож байгаа бол багийнхаа андуудтайгаа анд юм шиг л
байх хэрэгтэй. Яагаад гэвэл CS-ийг багаар тоглодог шүү дээ. Хэрвээ
танайхан багаараа тоглож чаддаггүй бол эсрэг тал чинь л ялах болно.
Ихэнх тоглолтуудад нэг тал нь давамгайлаад байдаг. Ажиглаад байхад ялж
байгаа нь зохион байгуулалт сайтай, багаар тоглож байхад нөгөө тал нь
хэрэлдэж муудалцсан, хашгиралдсан, замбараагүй байдалтай байдаг. Бүгд л
өөр өөрийн толгойг мэдэж дайралтад ороход нөгөө тал нь дээд зэргийн элит
баг шиг л толгой дараалан хядах нь бий. Жишээ нь тавуулаа нэг хүн шиг л
довтолгоонд орж тааралдсан дайснаа буудаж унаган явахад ганц ч хүний
гарзгүй ялах тохиолдол олонтаа. Ганц ганцаараа салсан 8 хүнтэй баг
бөөнөөрөө байгаа 3 хүнтэй багт ялагдвал хайран биз дээ. Учир нь 3-н
хүнтэй баг нэг нь нөгөөгөө хамгаалан ганц нэгээрээ яваа өрсөлдөгчөө
түүсээр дуусгах магадлалтай.
Болж өгвөл довтолгоо, хамгаалалт аль нь ч
байлаа гэсэн ядаж нэг хамтрагчтай гүйцэтгэхийг хичээ. Цор ганцаараа л
үлдээгүй бол өөрөө бие дааж юу ч хийх хэрэггүй. Багийн тоглолт бол хэн
нь хожихыг шийддэг хамгийн гол түлхүүр юм.
Багийн нийт тоглогчдыг
жижиг группүүдэд (салаа) хуваах хэрэгтэй. Салаа болгон өөр өөрийн замаар
давшилтад орно. Чи тухайн багт шинэ хүн бол тоглолт болгонд өөр өөр
салаанд орж тэдний тоглолтын арга барил, нууцаас мэдэж ав. Монголд
тоглогчдын ихэнх нь багийн зохион байгуулалтад орсон байдаг учир чи
тэдний дунд хутгалдан орохыг хичээх хэрэгтэй. Харин тэдний амжилтыг хэт
арагш нь чирвэл хөөгдөнө гэж мэдээрэй. Баг нэг зорилготой байх нь чухал.
Хамгаалах, довтлох болон хаагуур яаж давшихаа урьдчилан мэдэж байвал
тун зүгээр. Тэгэхээр та нарын нэг нь ахлагч болох шаардлагатай байгаа
биз.

Ихэнх албан ёсны газрын зургууд дор хаяж 3-н янзын довтлох замтай
байдаг. Зам болгоноор нэг салааг илгээх хэрэгтэй. Хэрвээ томоохон салаа
байгаа бол түүнийгээ хамгийн хүнд замаар явуул. Салаа болгон тухайн
замын нөхцөл байдлаас шалтгаалан өөрсдийн жижиг тактикийг сонгох ёстой.
Салаанд
байгаа гишүүн бүр өөрийн үүрэг рольтойгоос гадна хамгаалж галлах үндсэн
үүрэгтэй. Аль нэг нь ар талаа, зарим хажуу тал, гол тоглогчид нь
урагшаа анхаарч явна гэдэг ч юм уу. Амьдрал дээр дээд зэргийн мэргэн
буудагчид салаа цэргийн хамгийн арынхыг унагадаг. :-) Гэхдээ CS дээр
яадаг юм бүү мэд.
Эцэст нь хэлэхэд дангаараа ямар нэгэн үйлдэл хийж,
шийдвэр гаргах хэрэггүй. Өөрөө бие даан явах, гүйхийг цээрлэ. Гол нь
багийнхаа тусын тулд явж, тулалдах хэрэгтэй.

НҮҮР ТУЛАХ

Ө р с ө л д ө г ч ө ө у н а г а х

Онцгой тохиолдол бий болжээ. Танайхан бүгд үхсэн, чиний амь маш бага,
тэгтэл бас дайсны зөвхөн нэг л хүн үлдсэн. Харин түүний амь дүүрэн
бөгөөд чамайг хаана байгаа мэдэж байгаа. Зугатаах, гүйхэд нэгэнт
оройтжээ. Түүнтэй тулах ганц зам үлджээ. Энэ дэлхийн хамгийн ширүүн
бөгөөд хатуу тулаан эхлэх гэж байна.
-Юуны өмнө тайван бай. Үхсэн
сэхсэн ч ялгаа байхгүй гэж бод. Юуны ч тухай битгий бод, тэр тусмаа
багийнхныхаа өмнө өртэй гэж сэтгэх хэрэггүй. Тэд тийм л сүрхий юм бол
яагаад үхсэн юм бэ!! Өөрсдийгөө хамгаалах нь яасан юм бэ!
-Сумаа
шалга. Сумгүй бол яаж тулалдах билээ. Хэрвээ хэдхэн сум байвал түүгээрээ
л унагах эсвэл шинэ буу олж авахыг бод.
-Газрын зургаа мэдэж байгаа
гэж найдаж байна. Хэрвээ дайсан хаана нуугдаж болохыг мэдэхгүй бол
түүнийг хайх гэж оролдох ч хэрэггүй.
-Хантааз, хамгаалалтын дуулга
худалдаж ав. Яг тулаад жигд буудалцаж байхад хэн хантааз сайтай нь амьд
үлдэх тохиолдол бишгүй.
-Чимээгүй бай! Чив чимээгүй байна гэдэг бол
том давуу тал шүү.
Дээрх бүгдийг мөрдөж чадвал амьд үлдэх магадлал
асар өндөрсөнө. Гол нь тайван байх гэсэн үндсэн дүрмийг сайтар тогтоож
аваад ягштал мөрд. Ямар нэгэн байдлаар сандарч тэвдэн, замбараагүй
үйлдэл гаргах аваас тун удахгүй үхнэ гэдэгтээ итгэлтэй бай. Өөрийгөө
захирч сур.
Цаг үргэлж буугаа шалган хангалттай сумтай яв.

Ө ө р ө ө с у р а л ц

Энд дурдагдаж байгаа бүхэн заавал биш л дээ. Гэхдээ л олон удаагийн
туршлагаар батлагдсан юм. Гэвч чи өөрийн сэтгэл санаа, онцлогтоо
тохируулан өөрийн тактик, амьд үлдэх аргачлалыг гаргаж болно. Тогло,
практик хий, яв, гүй, байлд. Өндөр төвшний багт орж тоглох нь асар
зүйлийг сургах болно.

ЗЭВСЭГЛЭЛИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

ХҮЙТЭН ЗЭВСЭГ

Х у т г а
Үйлдвэрлэгч: Strider Knives
Үнэ: Үнэгүй
Дайзан
дахь сум/Зэвсэг дэх сум: Байхгүй
Нийт сум: Байхгүй
Тусгай функц:
Чичих/Дүрэх
Хүч: Муу (Цавчих)/Дунд зэрэг (Чичих)
Зай: Маш ойрхон
Доргилт:
Ойрхон үед их
Сум: Байхгүй
Дахин цэнэглэх хурд: Байхгүй
Галлах
хурд: Өндөр (Цавчих)/Муу (Чичих)
Үнэлгээ: Хутга бол тийм ч сүрхий
зэвсэг биш юм. Гэвч ганц чичилтээр дайсныг нам алж болно.

ХОЁРДОГЧ ЗЭВСЭГЛЭЛ

U S P (Universal Self-Loading Pistol) .45 ACP Tactical
Универсаль
өөрийгөө цэнэглэгч гар буу U S P
Үйлдвэрлэгч: Heckler & Koch
Үнэ:
500$
Дайзан дахь сум/Зэвсэг дэх сум: 12 үсэрнэ
Нийт сум: 48
үсэрнэ
Тусгай функц: Дуу намсгагч залгах/салгах
Хүч: Дунд-Хүчтэй
Зай:
Дунд
Доргилт: Дунд
Сум: .45 ACP (дайздаа 12 ширхэг)
Дахин
цэнэглэх хурд: Хурдан
Галлах хурд: Өндөр
Үнэлгээ: Үнэгүй дуу
намсгагч бүхий энэ гар бууг толгой руу чиглүүлэн хурдтай буудахыг зөвлөж
байна.
G l o c k 18C Select Fire
Үйлдвэрлэгч: Glock
Үнэ: 400$
Дайзан
дахь сум/Зэвсэг дэх сум: 20 үсэрнэ
Нийт сум: 120
Тусгай функц:
Галлах горим солих
Хүч: Дунд (1 буудах)/ Өндөр (3 буудах)
Зай:
Дунд-Богино
Доргилт: Дунд
Сум: 9 мм
Дахин цэнэглэх хурд: Хурдан
Галлах
хурд: Маш өндөр (bursts) / Муу (bursts дунд) / Өндөр (Хагас автомат)
Үнэлгээ:
Ts-уудын гол гар буу юм. 3 үсрэлттэй горим нь энэ бууны хамгийн
аятайхан боломж билээ.
D e s e r t E a g l e .50 AE
Цөлийн
бүргэд
Үйлдвэрлэгч: Magnum Research/Israeli Military In¬dustries
(Магнум хөгжүүлэгч/Израилийн Цэргийн Институт)
Үнэ: 650$
Дайзан
дахь сум/Зэвсэг дэх сум: 7 үсэрнэ
Нийт сум: 35
Тусгай функц:
Байхгүй
Хүч: Их
Зай: Дунд
Доргилт: Дунд
Сум: .50 AE
Дахин
цэнэглэх хурд: Дунд
Галлах хурд: Дунд
Үнэлгээ: Онож чадвал
үнэхээр гайхалтай буу даа. Дайздаа 7-хон сумтай болохоор тийм ч олон
буудаж чадахгүй.
{mospagebreak}
D u a l 96G E l I t e B e r e t
t a s (Terrorist Only)
Хос элит Берет (Ts-д)
Үйлдвэрлэгч: Beretta
Үнэ:
1000$
Дайзан дахь сум/Зэвсэг дэх сум: нэгдээ 15
Нийт сум: 120
Тусгай
функц:Байхгүй
Хүч: Муу
Зай: Дунд
Доргилт: Дунд
Сум: 9 мм
Дахин
цэнэглэх хурд: Дунд-Удаан
Галлах хурд: Өндөр
Үнэлгээ: Тийм ч
нийтлэг бус боловч их сонирхолтой зэвсэг. Хүч, доргилт, овоо хараа бүгд
сайнгүй боловч их сайхан харагддаг юм даа.
ГОЛ ЗЭВСЭГ
M3 S u p e r
90 E n t r y (Тайрмал буу)
Үйлдвэрлэгч: Benelli
Үнэ: 1700$
Дайзан
дахь сум/Зэвсэг дэх сум: 8
Нийт сум: 32
Тусгай функц: Байхгүй
Хүч:
Маш өндөр (ойрхон) / Маш муу (хол үед)
Зай: Дунд
Доргилт: Зайнаас
хамаарна
Сум: 12 салж тэсэрдэг 8 сумтай
Дахин цэнэглэх хурд: Дунд
Галлах
хурд: Муу
Үнэлгээ: Удаан галладаг, нэг удаа л пүн хийдэг энэ бууг
муу ч хэлэх аргагүй, сайн ч хэлэх аргагүй юм даа. Ойрхон үед л жинхэнэ
ид шидээ үзүүлдэг зэвсэг.
MP5 - N a v y
Усан цэргийн MP5
Үйлдвэрлэгч:
Heckler & Koch
Үнэ: 1500$
Дайзан дахь сум/Зэвсэг дэх сум: 30
Нийт
сум: 120
Тусгай функц: Байхгүй
Хүч: Дунд
Зай: Дунд
Доргилт:
Бага
Сум: 9 мм
Дахин цэнэглэх хурд: Маш хурдан
Галлах хурд:
Өндөр
Үнэлгээ: CS-чид маш их авдаг буу даа. Буудах, онилоход
хялбархан, дахин цэнэглэхэд хурдтай их аятайхан бөгөөд гол нь хямдхан.
P90
P e r s o n a l D e f e n s e W e a p o n
Хувийн хамгаалалтын
P90
Үйлдвэрлэгч: Fabrique Nationale
Үнэ: 2350$
Дайзан дахь
сум/Зэвсэг дэх сум: 50
Нийт сум: 100
Тусгай функц: Байхгүй
Хүч:
Өндөр
Зай: Өндөр
Доргилт: Дунд
Сум: 5.7 мм
Дахин цэнэглэх
хурд: Удаан
Галлах хурд: Маш өндөр
Үнэлгээ: Үнэхээр л хувийнхаа
амь насыг баталгаа-жуулах хүсэлтэй бол энэ буу тохирно. Дайздаа олон
сумтай тул тийм ч амархан дуусахгүй юм. Тоглоом дахь хамгийн хурдан
галладаг өөрөөр хэлбэл маш олон сумыг цацаад хаячихдаг буу гэж ойлгож
болно.
{mospagebreak}
A v to m a t K a l a s h n i k o v
M o
d e l 47 (AK-47)
Калашниковын автомат АК-47
Үйлдвэрлэгч:
Калашников
Үнэ: 2500$
Дайзан дахь сум/Зэвсэг дэх сум: 30
Нийт
сум: 90
Тусгай функц: Байхгүй
Хүч: Өндөр
Зай: Дунд
Доргилт:
Бага (тонших) / Маш их (Автомат)
Сум: 7.62 мм
Дахин цэнэглэх хурд:
Удаан - Дунд
Галлах хурд: Өндөр
Үнэлгээ: Ts-уудын үндсэн
зэвсэглэл гэж ойлгож болно доо. Боломжийн үнэтэй алах чадвар асар
өндөртэй буу юм. Цээж рүү онилоод шүршихэд л цээж, толгой гээд л авч
өгнө дөө.
M4A1 Carbine with Silencer
Дуу намсгагчтай Карбин
Үйлдвэрлэгч:
Colt
Үнэ: 3100$
Дайзан дахь сум/Зэвсэг дэх сум: 30
Нийт сум:
90
Тусгай функц: Дуу намсгагч
Хүч: Их
Зай: Дунд
Доргилт:
Дунд
Сум: 5.56 мм
Дахин цэнэглэх хурд: Дунд
Галлах хурд: Өндөр
Үнэлгээ:
CT-уудын авдаг гол зэвсгийн нэг. Олон талын ач холбогдолтой аятайхан
зэвсэг юм.
Steyr AUG A1 (CT)
Үйлдвэрлэгч: Steyr
Үнэ: 3500$
Дайзан
дахь сум/Зэвсэг дэх сум: 30
Нийт сум: 90
Тусгай функц: 1.4х
таталтын дуран
Хүч: Өндөр
Зай: Өндөр
Доргилт: Багавтар
Сум:
5.56 мм
Дахин цэнэглэх хурд: Дунд
Галлах хурд: Өндөр
Үнэлгээ:
Маш хүчирхэг зэвсэг юм. AUG-аар буудахад тун таатай гадна алах өндөр
чадвартай. Холын зайн тулалдаанд сайхан тохирдог бөгөөд татаж байгаад
галлахад баргийн дайсан тэсэхгүй.
Arctic Warfare Magnum (AWP or AWM)
Арктикийн
Байлдааны Магнум (AWP эсвэл AWM)
Үйлдвэрлэгч: Accuracy International
Үнэ:
4750$
Дайзан дахь сум/Зэвсэг дэх сум: 10
Нийт сум: 30
Тусгай
функц: 2.25x / 9x таталтын дуран
Хүч: Маш өндөр
Зай: Маш хол
Доргилт:
Маш бага
Сум: .338 Lapua
Дахин цэнэглэх хурд: Дунд
Галлах
хурд: Маш муу
Үнэлгээ: Жинхэнэ үхлийн зэвсэг. Ердөө л нэг буудна.
{mospagebreak}
M249
PARA Light Machine Gun
Хөнгөн жингийн машин буу
Үйлдвэрлэгч:
Fabrique Nationale
Үнэ: 5750$
Дайзан дахь сум/Зэвсэг дэх сум: 100
Нийт
сум: 200
Тусгай функц: Байхгүй
Хүч: Өндөр
Зай: Дунд
Доргилт:
Дунд
Сум: 5.56 мм
Дахин цэнэглэх хурд: Маш удаан
Галлах хурд:
Өндөр
Үнэлгээ: 100 сумыг дуустал буудна гэдэг амаргүй дээ. Том буу
учир жаахан болхидуу л байх.
БИЧИГДЭЭГҮЙ ХУУЛИУД
Ү н д с э н д ү
р м ү ү д
- Хамгийн эхний бөгөөд үр дүнтэй дүрэм:
Ямар нэгэн
зэвсэг авахын өмнө заавал HE гранат авч бай. Тэр үргэлж тус болдог. Тэр
тусмаа тоглолтын төгсгөл рүү шархадсан нь тодорхой өрсөлдөгчид рүүгээ
шидэхэд тун таатай.
- Дараагийн дүрэм:
Хамгаалалтын дуулга,
хантааз заавал ав. Хантаазгүй тулаанд орох нь нүцгэн гүйж яваатай л адил
юм.
- Дүрэм:
Хангалттай мөнгөгүй бол хагас автомат эсвэл өөрийн
дуртай буугаа ав. Заримдаа зүгээр л сайн гар буутай орсон нь ч дээр
байдаг. Хүчтэй гар буу нь тухайлбал MP5-аас 100 дахин илүү үр дүнтэй
байх нь бий.

Д о в т л о х б а  х а м г а а л а х

- Эхний дүрэм:
Хэрвээ довтлох шаардлагатай байгаа бол багийнхаа
нөхөдтэй нийл. 3-4-үүлээ байхад л 2-3 хүнтэй салааг дор нь устгана. Бас
мэргэн буудагчийн винтовоос амьд үлдэх магадлал төдий чинээ ихэснэ.

Хамгаалалт босгох дүрэм:
Довтлохын оронд хамгаалах шаардлагатай бол
бас л хэсэг нөхдийн хамт бай.
- Хамгаалалтын дүрэм:
Аль болох л
харагдахгүй байх хэрэгтэй.

О в о о х а р а а б а  з ө в б у у д а х

Хэрвээ муухан бууддаг бол энэ тоглоом чиний хувьд хаалттай. Чиний
нүүр үргэлж тэнгэр харах болно. Тэгэхээр сайн бууддаг болох нь зайлшгүй
юм.

- Дүрэм 1:

Дайсныхаа цавь хавьцаа, болон түүнээс дээш онилж бай. Хөл мэтийг
буудсанаас цавинаас дээш буудах нь хамаагүй их гэмтэл учруулна. Цавинаас
нь эхэлж буудаад л толгойг нь буудахыг хичээ. Толгой руу чиглүүлж 2-6
буудахад л нэг бол нам ална, бүр адаглаад үхлийн аюул учруулах болно.

- Дүрэм 2:

Гохоо их тохиромжтой дарах хэрэгтэй. Ямар ч буу байлаа гэсэн
давтамжтай дарах хэрэгтэй. Байнга дарж шүрших нь юунд ч хүргэхгүй.
Дунджаар 2-4 сум гарах давтамжтай байвал зүгээр байдаг.

- Дүрэм 3:

AK-47 мэтийн нарийн бус зэвсгээр онцтой галлаж сурах ёстой. Хэрвээ
AK-47-оор мэргэн буудаад сурчихвал чи шууд л агуу тоглогч болж хувирна.

- Дүрэм 4:

Явуутаа л буудаж сурна даа хө. Өөр ямар ч арга байхгүй.

- Дүрэм 5:

Ихэнх хүмүүс овоо хараагаа хүний биеийн дунд хэсэгт байрлуулж явдаг.
Тэгвэл яг ийм байдалд буудах завсраа дээш үсэрвэл нөгөө хүний толгойг
шууд буудах магадлал их өндөр байдаг. Үүнийг ихэвчлэн шилдгүүд
хэрэглэдэг нууц арга юм.

- Дүрэм 6:

Хэрвээ доош сууж байгаад буудвал доргилт, чичиргээ эрс намсдаг. Гол
нь чи маш хурдан дайснаа унагах шаардлагатай. Тэгэхгүй бол өөрөө бай
болно.

- Дүрэм 7:

Хөдөлж байгаа дайсныг буудахдаа түүний хөдөлгөөний чиглэлд үл мэдэг
түрүүлсэн маягтай хараалах хэрэгтэй.
{mospagebreak}
К л а н б у ю
у Б а г
Ямар нэгэн багт элсэн орох нь аль алиндаа хэрэгцээтэй
байдаг. CS-т амжилт гаргая гэж бодож байгаа бол сайн багт орох эсвэл баг
бүрдүүлэх хэрэгтэй. Сайн хүмүүстэй хамт тоглоход ур чадвар маш их
өсдөг.

- Дүрэм 1:

Ямар нэгэн кланд ор.
C h e a t б у ю у т у с г а й
к о д
а ш и г л а х
Хэрвээ чи нэг мөсөн өөрийгөө баллая гэж бодвол нууц
код хэрэглээрэй.

- Дүрэм 1:

ХЭЗЭЭ Ч cheat код ашиглаж болохгүй.
Нууц код ашигласнаар чи дараах
сул талуудтай болно.
- Өөрийн ур чадварыг алдана.
- Нууц код
бүхий тоглоомд бараг бүгд дургүй байдаг.
- Өөрийгөө хуурна.

Бусдыгаа хүндлээгүй учир тоглоомоос хасагдах аюултай.

CS-ийг XBOX дээр ТОГЛОХ НЬ

E3 Сэтгэгдэл
Алдарт Electronic Entertainment Expo буюу E3 шоу бол
тоглоомын ертөнцөд хамгийн том байр суурьтай томоохон арга хэмжээ юм.
Түүн дээр тоглоомын ертөнцөд болж байгаа хамгийн сүүлийн үеийн бүхий л
үйл явдлууд, технологи, тоглоом, техник хангамж зэргийг анх танилцуулдаг
уламжлалтай. Тухайн үед ийм нэгэн арга хэмжээн дээр анх CS-ийг XBOX
дээр тоглох боломжийн талаар мэдээлсэн.
Ер нь консоль тоглоомуудын
гол сул тал нь нэгдүгээр биеийн шутер буюу буудагчид болж байсан юм.
Өөрөөр хэлбэл PC дээр хулганаараа чи өөрийн нүдийг (овоо хараа) удирдах
бол key¬board буюу гарыг ашиглан төрөл бүрийн үйлдэл, явдал зэргийг
гүйцэтгэж болдог. Харин консоль тоглоом дээр энэ бүхэн маш их хүндрэлтэй
байсан юм. Харин XBOX, PS2 зэргийн гар нь аналоги удирдлагатай болсноор
энэ бүхэн бас ч боломжгүй байхаа больсон билээ. Нэгдүгээр биеийн
алдартай шутер Call Of Duty 2 зэрэг тоглоомууд PS2-д зориулагдан гарах
болсон боловч PC-ийн хамгийн алдартай тоглоомын нэг болох CS нь нэг л
болохгүй байлаа.
Учир нь CS нь маш нарийн овоо хараа, удирдлагыг
шаардаж байсан бол консолийн гарыг ашиглан энэ бүхнийг гүйцэтгэнэ гэдэг
ихээхэн хэцүү нь ойлгомжтой.

Асар их нэр хүндтэй E3 шоу үргэлжилж байлаа. Өдөржин тэнээд ч
дуусахгүй асар том үзэсгэлэн дээр нэг хэсэг талбайд хүмүүс маш ихээр
овоорч байв. Тэнд маш чанга хөгжим дуугарч хүмүүс хашгиралдана.
Би
очиж сонирхлоо. Даанч тэнд асар их оочер дугаар. Энэ шоун дээр тухайн
танилцуулж байгаа тоглоом, техникээ шууд тоглож, танилцах боломж
олгодгийг та мэдэж байгаа биз ээ. Хэдийгээр 8-н систем зэрэг ажиллаж
байсан ч нэг ч сул гар алга. Хүлээж хүлээж эцсийн эцэст миний ээлж
ирлээ. Гэвч миний ард бас л хэн нэгэн хүлээж байгаа гэсэн сэтгэгдэл
байсан тул тайван сонирхож чадахгүй байтал харин азаар:
"Сандрах
хэрэггүй дээ, найз минь чиний ард хэн ч алга" гэсэн сэтгэл сэргэм үгийг
хэн нэгэн шивнэсэн юм. Энэ бол бид бүхнийг анхааралтай ажиглаж байсан
Ritual Enter¬tainment-ийн ажилтан, CSX (Counter Strike for XBOX)-ийн
програмч Joe Waters байлаа. Ингэж л надад XBOX-ийн бандгар гарыг ашиглан
CS-ийг тухтай тоглох боломж олдсон юм.

Хэрвээ чи консолийн мэргэжилтэн бол нэг их төвөггүйгээр тоглочих
байх. Мэдээж консолийн гарт тохируулан зарим нэг зүйлсийг бага зэрэг
өөрчилсөн нь ажиглагдаж байсан. Гол дурдах зүйл бол мэдээж овоо хараа
байж таарна. Овоо харааг арай л болхи болгожээ. Аргагүй шүү дээ,
консолийн аналогиор нарийн хараална гэдэг бол бүтэшгүй явдал юм. Ямар
хулгана байгаа биш дээ. Иймээс автомат хараалах явдлыг ямар нэгэн
хэмжээгээр оруулсан нь ойлгомжтой. Түүнчлэн радарийн системийг байхгүй
болгосон боловч худалдан авах цэс илүү гоёмсог болсон зэрэг жижиг
өөрчлөлтүүдийг дурдаж болно. Мэдээж консолиудын график хангалттай байдаг
шүү дээ. Иймээс график, дуу зэрэг нь сайжирсан уу, гэхээс муудаагүй
гэдэгт эргэлзэхгүй байж болно.
Ингээд л гэртээ консолиудтай хүмүүс
алдарт CS-ийг тоглох боломжтой болсон юм даа.
CS ба PHOTOSHOP
CS-ийн
Photoshop-ийн уралдаан
CS бол дэлхийн хэмжээний хамгийн том тоглоом
гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Интернэтээр дамжуулан сервер дээр
холбогдон тоглох боломжийг хамгийн сайн хангаж өгсөн юм. Интернэтээр
орон сервер хайхад түг түмэн сервер гарч ирдэг билээ. Дуртайдаа
холбогдон дэлхийн өнцөг булан бүрээс орж буй тоглогчидтой үзэлцэнэ гэдэг
гайхамшиг биш гэж үү.

Иймээс CS-ийн тухай мянга мянган сонирхолтой үйл явдлууд өдөр
тутам болж байдаг. Тэгвэл CS-ийн тухай мэдээлдэг томоохон сайт болох
CS-Nation 3-н жилийнхээ ойн дээр нэгэн сонирхолтой уралдаан зарлажээ.
Энэ бол CS-ийн тухай өөрсдийн зохиосон ямар нэгэн сонирхолтой зургийг
илгээж түүнийг байр эзлүүлэх явдал юм. Тэргүүн байрууд нь Xbox, PS2, DVD
кино хожих болзолтой уг уралдаанд маш олон зураг ирснээс эхний байрын
ялагчдын бүтээлийг сонирхуулж байна.
Үзэлт: 1056 | Added by: eRRoR[mN] | Tags: ricochet.clan.su | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can Оруулахcomments.
[ Registration | Login ]
Мини Чат
200
Туслах Меню
Dota, Dota2 Мэдээ [3]
Та биднии саин мэдэх Dota -гийн тухай энд мэдээллэж баих болноо.
Судалгаа
Нэвтрэх Хэсэг
Хайх
Хуанли
«  3 Сар 2012  »
НямДаМяЛхПүБаБя
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Мэдээний архив
Тунш Сайтууд
• Интернетээс монго олох
• Ta өөрийн Сайтаа хийгээрэй
• Cs 1.6 Серверүүд.
• RicoChet CoD4 Server
Та манай Сайтад:
Зочин -Нэрээр бүртгуулээд Хонож баина. ___________________________ Та: - Ашиглан 3.135.184.195 IP хаягаас орж баина.
Нийт:
Онлайн байгаа: 1
Зочид: 1
Гишууд: 0
Онлайн байгаа: 1
Зочид: 1
Гишууд: 0
Гишүүн
Зочин
RicoChet Clan. © 2024 | Hosted by uCoz