Ням, 28.04.2024, 12:26
Welcome Зочин

RicoChet Clan Page.

Dota, Dota2 Мэдээ

Нүүр Хуудас » Articles » Dota

Dota баатруудын түүх

Dota-н баатруудийн түүхийг та бүхэндээ хүргэж байна

Gorgon


Дайснуудаа чулуу болгон хувиргадаг байсан домогт Горгона-гийн нэрээр нэрлэгдсэн Наг гүнж. Хэдий Наг гүнж нь Горгона-ийн энэхүү чадварыг эзэмшээгүй ч гэсэн хамгийн хүчтэй баатар ч бахадмаар чадваруудыг тэрээр эзэмшижээ. Наг гүнж олон жилийн турш нум сумаар харваж хичээллэсний үр дүнд одоо тэрээр нэгэн зэрэг олон сумаар гайхалтай мэргэн харваж чаддаг болсон. Түүний ид шид өөрийг нь биеийн хүчний нөлөөллөс хамгаалах бамбай болдог. Агаар дахь электронуудыг хөдлгөөнд тодорхой чиглэлд оруулсанаар Наг гүнж цахилгаан гүйдэл үүсгэж чаддаг төдийгүй тэр гүйдэл нь нэг дайснаас нөгөөд шилжин тэднийг гэмтээдэг байна.

Faerie Dragon


Ташуурын эсрэг дайтхын тулд эльфууд хамсаатнууд хайж байх үедээ орхигдсон газар нутагт маш гоёмсог луунуудыг илрүүлжээ. Эдгээр Гоёмсог Луунуудын хатан хаан Agrace болон эльфууд хооронд үүсээд байсан зөрчил энхийн замаар шийдвэрлэгдэсний дараагаар хатан хаан эльфуудэд туслуулхаар өөрийн зөвлөх Шайбу-г илгээсэн байна. Хэдий тэрээр жижиг биетэй болон ганцаараа тулулдах зантай боловч Шайбу нь дайснуудаа дэлбэрдэг гоёмсог бөмбөлөгүүдээр бууддаг. Мөн өөрийн бодол санааг биежүүлэх чадвартай тэрээр дайснуудаа хүй тэмтэрч чаддаг байна.

Skeleton King


Өөрийн газар нутгийг чин үэнэнчээр хамгааалан сайн үйлийг бүтээх эрмэлзлээр дүүрэн байсан нэгэн баатрыг харын хүч харанхуйн тамд хүчээр унагаажээ. Одоо Люцифер түүнийг эргээд азар луу илгээжээ, гэхдээ одоо энэ газар дэлхий хорон муу бүхнээр дүүрэн болсоноос гадна өмнө нь баатар эр байсан тэрээр одоо араг ястануудын хаанд хувилан араасаа Ташуурын цэргийг дагуулан тулалдаж байгаа юм. Харанхуйн эзний тушаалыг л биелүүлэн Леорик хаан дэлхий дээр үхэл авчирч байна. Тэрээр өөрийн шидэт алхаар хүчтэй цохихоос гадна ойр хавьд байгаа дайснуудынхаа цусыг сорох чадвартай ажээ. Түүнийг үхэшгүй мөнх амьдралтай гэж ярих бөгөөд алханд өртсөн хэн ч болов эргэж сэхэхгүй гэлцдэг байна.

Night Stalker


Галан Легион сүйрэхээс өмнө Баланар нь Харанхуйн эзний нэг байсан. Одоо тэрээр өөрийн төлөө амьдраж байгаа бөгөөд өөрийн хамгийн том өстөн дайсан болох Шөний эльфуудийн эсрэг тулалдаж байна. Тэрээр сарны энергээр тэжээгддэг учир шөнийн цагаар илүү хүчтэй байдаг. Мөн Баланар байгалийг захирч чадах бөгөөд өөрийн хүслээр өдрийг шөнө болгох чадвартай юм. Түүний нэрийг зөвхөн дурьдах эсвэл түүнийг дөнгөж харахад айдас төрдөг байна.

Templer Assasin


Домогт Aiur-ын шавь Lanaya нь сэтгэл зүйн тал дээр өндөр мэдлэгтэй бөгөөд стратегийн аллагыг давамгай эзэмшижээ. Түүний хорт хавхнууд болон бусад зальт аргууд нь довтлох үед дайснуудаа илүү гэмтээж, харин өөрийг нь хамгаалах хэрэгсэл болдог. Тэрээр сүүдрээр өөрийгөө нуун далдалж алга болдог бөгөөд хэрэгцээтэй үедээ эргэн гарч ирэн дайснуудаа устгадаг. Тэгэхээр өрсөлдөгчид түүнтэй хэдий чинээ цөөн учирна төдий чинээ тэд илүү удаан амьд явах болно

Secret Warrior


Хар Жад омогийн трольчууд нь аль эрт тэдний өвөг дээдсийн нутаг болохStranglethorn хөндийгөөс хөөгдсөн. Эдгээр трольчуудыг дайны талбар дээрхи хамгийн зэрлэг үндэстэн гэж олонхи нь үздэг. Тэдний нэг болох Huskar-ийн ааш араншингаас болж ингэж үзэх болжээ. Учир нь Huskar хэдий чинээ их гэмтсэн байна төдий чинээ улам хүчтэй болж дайснуудаа гэмтээдэг байна. Тэрээр дайснууд руугаа галтай жад шиддэг. Huskar нь үхэлээс үл айх бөгөөд өөрийн ард түмнийхээ төлөө Ташуурыг устгахын төлөө амиа хайрлахгүй тулалдана.

Storm Spirit


Raijin нь сүнснүүдийн шидийг гарамгай эзэмшсэн мэргэжилтэн бөгөөд аадар борооны үүлний хүчийг хамгийн сайн эзэмшсэн нэгэн. Тэрээр эльфуудийн талд ташуурын эсрэг тулалдаж байгаа. Тэрээр өөрийгөө болон ойр байгаа хамсаатнуудаа аянга дагуу унагаалгүйгээр дамжуулж явуулах чадвартай. Түүний үүрэг нь – өөрийн хамсаатнуудад дайснуудаа ялан дийлэхэд туслах юм.

Priestes Of The MooN


Mirana нь эмийн ёсыг баримталдаг төдийгүй Элуна бурханы дээд ламтан бөгөөд дайны харанхуй талбар дээр эльфуудэд гэрэл гэгээ мэт болдог. Тэрээр дайтах үедээ дайснууд рууга онч мэргэнээр сумаа тавихаас гадна хязгааргүй олон оддыг дайснууд дээрээ унагадаг байна. Мөн түүнтэй хамт эльфуудын талд тулалдаж байгаа баатрууд нь дэргэд нь байхдаая дарч цуцахаа умартан илүү шаламгай болдог байна. Мөн хэрэгцээтэй үед тэрээр өөрийгөө болон хамсаатнуудаа бусдын нүднээс далдлах чадвартай юм.

Alchemist


Razzil нь өндөр чадвартай алхимич эрдэмтэн бөгөөд эльфууд түүний мэдлэг чадварыг Ташуурын эсрэг хэрэглэх химийн шинэ бэлдмэлийг туршихад хэрэглэдэг. Энэ баатар нь өөрийн шинэ бэлдмэлүүдийг үргэлж туршдаг аймшигийн царайтай огор мангасын мөрөн дээр нь суун тулаанд өөрийн биеэр оролцдог байна. Тэрээр ямар ч баатраас дутахааргүй олон авъас хүчтэй юм.

Jakiro


Дэлхийн Модны үндэсэнд олон мянган жил оршиж зөвхөн малтлагын үед олдсон энэ лууны насыг тогтооход түвэгтэй юм. Jakiro нь хоёр толгойтой, урьдчилан тааварлашгүй ааш авиртай, уур омог ихтэй энэ амьтан айдас төрүүлэх нь лавтай. Тэрээр өөрийн хувийн шалтгаанаар эльфуудын талд тулалдах болсон. Jakiro нь нууцлаг шидийн гаралтай учир тэрээр гал болон мөсний хүчний элементүүдтэй маш ойр оршдог. Үүнийхээ тусламжтайгаар тэрээр өөрийн замд хөндөлзсөн хэн бүхнийг устадаг. Ташуур энэ луунаас ангижрахын тулд бүхнийг хийх байсан учир нь Jakiro замд нь тааралдсан хэнийг ч болов хөлдөөдөг. Иймд түүнийг зогсоохгүй бол Ташуурын Хөлдөөсөн Хаан Сэнтий удахгүй устахад хүрнэ.

Akasha


Акаша нь Фростморнын олзолж авсан олон сүнснүүдийн нэг билээ. Баншитай адил Харанхуйн эзэнт зүтгэхээр булшнаасаа боссон тэрээр дахин ариун бодис болохыг хүссэн байна. Тэрээр Суккубагийн чадваруудыг ойд тэнүүчилж явахдаа суржээ. Акаша-г Өвдөлтийн хатан хаан гэж нэрлэсэн нь үнэхээр оновчтой юм учир нь тэрээр дайснуудынхаа өвдөлтийг мэдрэн таашаал авдаг байна. Ингэхдээ суккубагийн хорт хутгыг ашиглахаас гадна сэтгэл донслогомоор чанга хашгиралтаа ашигладаг юм. Акашаа нь дайснуудынх нь хэнгэрэг хагартал чанга орилдог төдийгүй ингэж хашгираснаас нь болж газар дэлхий хүртэл тайван байж чадахгүй доргиж чичирдэг байна.

Sladar


Нагагын хүчирхэг хаан Слардар нь Галан Легионы довтолсоны дараагаар далайн гүнээс гарч иржээ. Довтолгооны дараа орчлон дэлхийд эмх замбараагүй байдал үүссэнийг дайламдуулан эртнээс үзэн яддаг байсан Шөнийн Эльфуудыг хөнөөхөөр шийдсэн байна. Иймээс тэрээр Ташууртай нэгдэжээ. Түүний трайдар нь агуу их хүчтэй бөгөөд ямарч баатрын хамгаалалт, хуягийг хялбархан бут цохих чадвартай

Life Stealer (Naix)


Лордерон-д хэзээч юм бэ харуусаж харамсахыг үл мэддэг нэгэн маш их харамч хүн амьдардаг байжээ. Эцэстээ тэрээр Artha хан хүүгийн ариун бөгжийг хулгайлах гэж байгаад баригдад дүүжлэгдсэн байна. Гэвч түүний бие хорон муу санаагаар дүүрэн байсан учир энэ ертөнцийг зүгээр орхиж чадаагүй юм. Иймд үхэгсдийн ертөнцөөс буцаж ирэхдээ тэрээр аймшигт вампир болон мэндэлжээ. Тэрээр харамч хорон муу санааны жинхэнэ дүр юм.

Doom Bringer


Харанхуйн эзэн Саргарасын удирдлаган доор Галан Легионы тамын цэргүүд анх удаа довтолгоо хийхэд тэр дунд Люцифер шилдгийн нэг байжээ. Түүний жинхэнэ эзэн нь өөрийг нь Харанхуйн эзэнд үнэнч байхыг захисан юм байна. Иймд тэрээр эзнийхээ эхэлсэн хэргийг үргэлжлүүлэн Саргарасын талд тулалдаж байгаа юм. Люцифер дайснуудда айдас төрүүлэн шидийн тусламжтайгаар газар дэлхийг галд автуулна. Тэрээр барьцаанд хэнийг ч авдаггүй зөвхөн устгаж үгүй хийхийг л мэднэ. Харин түүнтэй үргэлжлүүлэн зөрүүдлэн тулалдаж байгаа хэнийг ч болов Люцифер тамлан шаналгаж алдаг байна.

Void


Урьд өмнө нь тэрээр хүн байсан гэлцдэг гэвч түүний өмнөх амьдрал нь өөр шиг нь харанхуйгаар дүүрэн юм. Түүнийг ертөнц хоорондын хоосонд орон зайнд унагасан бөгөөд эргэж ирэхдээ тэрээр цаг хугацааг удирдаж чадах чадвартай болжээ. Тэр дайснуудаа хөлдөөхөөс гадна цохиигдохоосоо хэдэн хоромоор цаг хугацааг ухараан цохилтуудаас бултаж чаддаг. Тэрээр богинохон хугацаанд цаг хугацаа болон орон зайг тасдаж дайснууд болон хамсаатнуудаа хөлдөөн өөрөө харин энэ үед чөлөөтэй хөдөлж чаддаг. Хороо цэргүүд дундаас тэрээр хүссэн цэргээ цохих чадвартай бөгөөд энэ үед түүнийг харин хэн ч хараагүй байх явдал гардаг ажээ.

Pugna


Түүнийг хүчээр үхэгсдийн ертөнцөөс ирүүлсэн бөгөөд өөрийн өмнөх амьдралын талаар бага сага зүйлийг тэрээр хааяа эргэн санадаг байна. Pugna нь некромантчуудын чадваруудыг бага зэрэг эзэмшсэн бөгөөд энэхүү эв хавгүй "шуудай яс” нь дайснуудаа хэсэг хугацаанд тамын ертөнцид шилжүүлэн таашаал авдаг төдийгүй тэднийг тэндээсээ ирхэд нь хорон бузар энергээр бууддаг ажээ. Ингэж тамлагдаж үзсэн баатрууд ярихдаа: Oblivion нь яг л амь амьдралыг дотроос нь сорж авч байгаа мэт аймшгтай зовоодог гэлцдэг. Ингэж зовоох нь түүнд богинохон ч болов таашаал, амьдралын амтыг мэдрүүлдэг ажээ.

Rexxar


Мок'натал-ын тэнүүлч, домогт үе залгамжлагч хагас цустан, орка болон огор-ын дундаас гарсан Rexxar, түүний аймшигт сүхнүүд нь байгаль дэлхийн төлөө тулалдхаар эльфуудийн талд орсон. Rexxar нь амьтадын үнэнч нөхөр бөгөөд өөрөө ч амьтан шиг аашилдаг байна. Тэрээр дайсан хичнээн хол ч байсан сүхээ гайхалтай мэргэн шидэж дайснуудаа ноцтойгоор гэмтээдэг. дэлхийй дээрхи амьд бүхний төлөө тулалдаж байгаа Beastmaster нь маш хүчтэй бөгөөд шөнийн эльфуудэд үнэт хамтрагч нь юм

Rubick


Aghanim-ын хүү Rubick нь аливаа зүйлд тооцолон бодохыг хүчилдэг байна. Түүний гайхамшигтай чадвар бол аливаа зүйлийг маш хүчтэй шиддэг бөгөөд түүнийгээ зөвхөн оюун ухаанаараа хийдэг байна. Олон илбэчид түүнийг давах гэсэн боловч нэг нь ч дийлээгүйгээр барахгүй хүчийг нь ч сулруулж чадаагүй юм. Grand Magus нь өөрийн дуусашгүй хүчээр дайснуудынхаа хүчийг сулруулах ба тэднийг зальдаж ч бас чаддаг. Тэрээр хосгүй авьяасынхаа алдар цуугаар ид шидийг хулгайлж, Scourge-ын эсрэг байдлсан дайнаар Sentinel-д асар их өв хөрөнгийг олж өгч чаджээ.

Tuskarr


Borean Tundra-аас ирсэн Ymir нь тускаррын хамгийн ухаалаг дайчин юм. Залуудаа тэрбээр Мөсөн троллууд болон Нерүбианий аалз нараас тосгоноо хамгаалдаг байжээ энэ үед тэрбээр маш их туршлага суусан юм. Ymir сайн дураараа Сэнтинэлчүүдэд элсэн орсон юм учир нь тэр Лич хааны эсрэг тэмцэж байгаа Сэнтинэлчүүдэд туслахыг хүссэн юм. Хамгийн онцгой чадвар нь тэр мөсийг удирдаж чаддаг дайснууд нь түүний чадварыг хармагцаа гайхдаг байна. Түүний чадварууд нь зөвхөн цасан бөмбөг, Мөсний хэлтэрхий биш юмаа бас нэгэн чадвар нь цасан шуурга юм энэ чадвараараа тэр өрсөлдөгч нараа амархан дарж авдаг байна.

Pheonix


Эртний гар бичмэлд 7 гэрлийн цацраг болон тэдгээрийн хоорондоо үл нийцэх байдлийн талаар бичсэн байдаг. Эдгээр сөргөлдөөнтэй байдаг цацрагын туяа нь домогт Phoeniх-ыг бий болгосон юм. Ариун галын тунхаглал нь үхэл болон сүйрэл эсвэл амьдрал болон ангаах дөлийг үүсгэж болдог. Икарусийн эрч хүч цуглуулсан цацраг нь бүхэл бүтэн армийг шатаах хүчтэй. Дайснаа ялахын тулд Икарус нарны эрчим хүчийг ашиглан хуяг дуулга авч болох ба оддын дэлбэрэлтийг ч хийж чадна.

Tinker


Boush нь гоблинуудын теникийн шилдэг академид суралцсан. Түүний механикийн системүүд нь өөртөө аюул учруулалгүйгээр дайснууддаа гэмтэл учруулах боломж олгодог. Мөн тэрээр өөрийн зэвсэгээ шинэчлэн илүү хурдан бууддаг болгодог... Мэдлэгийн хүч чадлыг жинхэнэ харуулдаг.

Tiny


Ашенрын хадлаг уулнаас Чулуун аврага биетүүд нь гарсан. Жижиг биетэй дөнгөж төрсөн авраг биет тэрээр бие жижиг ч бэлчээр томтой. Энэ баатар нь өөдөө том том чулуу, газрын хэсгүүдийг авч шидэн дайснууд дээрээ нуранга үүсгэдэг. Тэрээр хаднаас гаралтай учир дайснууд түүн рүү довтлоход хэцүү байдаг. Удаан хугацааны дараа Тини том болдог

Rikimaru


Stealth бол Нинжа овогтонуудын нэгэн сул цэрэг бөгөөд Тэр хүнд үл үзэгдэх хурдалах тал дээр сайн боловч дайсантай тулах тал дээр бол муу юм. Stealth нь зайг амар туулж товчилж чаддаг нь түүний гайхалтай чадвар бөгөөд Үл үзэгдэх нь түүний төрөлхийн чадвар юм. Тэрээр овогоосоо тасраад хорт утаанд дунд амьдарч суржээ. Мөн өөрөөсөө хорт утаа ялгаруулдаг болжээ

Lord of Avernus(Abbadon)


Aboddon бол хуучнаар Artha ханхүү юм тэр ташуурт сүнсээ худалдаж аавыгаа алсан юм Frostmourne sword түүнийх болсон элп ташуур 2 ийн дайнд иллидан тай тулалдаж ялсан ба Frozene throne захирсан хүн юм

Tide Hunter


Leavithen нь далайн хөвөөгөөр ганцаараа амьдардаг Жожиг нэгэн тэр элп үүдийн тал бишч гэсэн ташуур ба нагаг үзэн яддаг нэгэн тэрэнд харагдсан дайсан зугтах аргагүй бөгөөд ямар ч зайнд байсан тэр өлгөж алдаг гэнэ махчин загасаар хувцас хийн онгоцны зангуугаар зэвсэгээ орлон амьдардаг гэнэ

Earthshaker


Stone raigor бол хорде мөртлөө элпүүдэд туслах бодолтой таурен юм тэр азерот оос гарч явахдаа 1000 жилийн савааг сугалсан цорын ганц таурен юм тэрээр газар сэндийлгэж дэлхийг чичэргдэг гэнэ
Category: Dota | Added by: GooGLe (27.03.2012) | Author: GooGLe
Үзэлт: 5478 | Comments: 4 | Tags: ricochet.clan.su | Rating: 1.0/1
Total comments: 4
0  
4 RicoChet^ComEly   (24.02.2013 17:27) [Материал]
Goyo medee beltgesen bna

0  
3 RicoChet^Shuffle[S]   (08.04.2012 21:06) [Материал]
estoi goi blaa dota 1.26 shuud tatdag bol goeoo kali ahaa

0  
2 [DaRk---K!nG][ReeD]   (29.03.2012 22:26) [Материал]
yoo bi 2iig n uzlee 1n iluu goy ymaa xexe

0  
1 Kali   (28.03.2012 14:43) [Материал]
Гое юумаа би лав энэ ухаи сонирхож ч баигаагуи юум баина хэх

Only registered users can Оруулахcomments.
[ Registration | Login ]
Мини Чат
200
Туслах Меню
Dota [5]
Dota2 [5]
Судалгаа
Нэвтрэх Хэсэг
Хайх
Тунш Сайтууд
  • Интернетээс монго олох
  • Ta өөрийн Сайтаа хийгээрэй
  • Cs 1.6 Серверүүд.
  • RicoChet CoD4 Server
    Та манай Сайтад:
    Зочин -Нэрээр бүртгуулээд Хонож баина. ___________________________ Та: - Ашиглан 18.189.22.136 IP хаягаас орж баина.
    Нийт:
    Онлайн байгаа: 1
    Зочид: 1
    Гишууд: 0
    Онлайн байгаа: 1
    Зочид: 1
    Гишууд: 0
    Гишүүн
    Зочин
    RicoChet Clan. © 2024 | Hosted by uCoz