Да, 20.05.2024, 23:09
Welcome Зочин

RicoChet Clan Page.

Нүүр Хуудас » Шүлэг
Мөнх тэнгэрийн зарлиг Монгол түмэнг сэргээлээ
Мөнхөд орших өвгөдийн онгод
Мөнгөн бороо шиг буулаа
Өрх болгоны дээр толгой дараалан бууж
Өнгөт орчлонг улаачаар дамжуулж үзлээ.
Үндэс угсаа минь хэрхэн доройтсныг
Өөрийн нүдээр тольдон харлаа.
Тэнгэрлэг оронд минь манан татаад
Тэнэг хүмүүсээр дүүрсэн байнам
Сүр ихтэй Монгол хүний
Сүлд хиймор доройтсон байнам
Харанхуй бүдүүлэг ноёлж
Хаан төр гудайсан байнам
Хамаг олны толгой дээр
Харийн хөвүүд ноёлсон байнам
ЭЭ халаг гэж...
Эсгий Монгол гэрүүд минь
Эрээн болтлоо халтартаж
Эрийн хугархай эрчүүд
Энд тэнд дайвалзаж байнам
Цөст их Монгол хүний
Зүрх сэтгэл гундсан байнам
Алаг хорвоог мөнгөөр хэмжиж
Архин далайд живсэн байнам
Хүний дээд Монгол эрчүүд хаана байна?
Хүнлэг нандин Монгол эхчүүд минь хаана байна?
Хайран сайхан соёл минь хаана байна?
Халуун цусаараа бүтээсэн түүх минь хаана байна?
Бусдаас илүү их боломжыг та бүхэнд олгож
Хамаг хүнд хангалттай нутаг ... Дэлгэрэнгуй...
Категори: Шүлэг | Үзэлт: 928 | Мэдээ нэмсэн: Kali | огноо: 03.05.2012 | Коммент(0)

Чамайг хайрла гээд зүрх цохилоод байна
Чамайг мартваа гээд зүүд сануулаад байна
Чамайг харах гээд харц хайгаад байна
Чамтай л уулзах гээд зүрх тэмүүлээд байна.

Удвал цэцгийн цоморлиг шиг уруулыг чинь үнсэхдээ
Уртхан авсан амьсгалаасаа харамладаг байлаа
Уйлахад чинь урсдаг нулимсыг чинь
Унагачихвий гэхдээ алгаа тосдог байлаа, би

Чимээгүйхэн инээх чинь надад таалагддаг
Чи минь гээд хэлчихвэл бүтэн өдөртөө өег явдаг
Уруул давах үг чинь миний хувьд үнэтэй
Учрах тавилан бий эсэхийг мэдэхгүй тусмаа чамдаа хайртай

Чамайгаа харж байж нүд минь амардаг
Чинийхээ тухай сонсож байж чих минь амардаг
Чамдаа хүрч байж бие минь амардаг
Чамайгаа хайрлаж байж зүрх минь амардаг.

Шаналаад байна зүрх минь гуниглаад Яагаад?
Шархлаад байна зүрх минь өвдөөд Яагаад?
Эзгүйрээд байна сэтгэл минь дурсаад Яагаад?
Харагдаад байна зүүдэнд минь санаад Яагаад?
Би чамд хайртай болохоор...

Дурлуулсан хайрыг хай ... Дэлгэрэнгуй...

Категори: Шүлэг | Үзэлт: 1152 | Мэдээ нэмсэн: Kali | огноо: 27.04.2012 | Коммент(1)

  Аргадаж ирээгүй анхны хайр минь над хатуурхаж
  Арван найман насыг минь гэнэн, тэнэг гэж чамлачихаад
Хүлээтэй орчлонгийн нугачаан дунд толгой эргэтэл зэмлээд
Хүрдэт амьдралын харгуйгаар эргэж чиг харалгүй буцав
  Зүүдэн бор хоногуудад хааяа нэгхэн учиръя гэтэл
  Зүс буруулсан тохиолд сэтгэл холбироод тогтсонгүй
Азын ч гэгээгүй талиланг аргадаж нэгэн дуулъя гэтэл
Амрагийн чиг дуунд цөхөрсөн хоолой аргаад хүрсэнгүй
  Өөжин алаг хорвоод чамаас өөрийг хайрлая гэтэл
  Өр зүрхэнд минь багтаах зай байсангүй
Дэгэн догон сэтгэлээ шүлгээр тайтгаруулж амраая гэтэл
Дэвтрийн гунигт хуудсанд нулимс нүүгээд болсонгүй
  Гуйж ирээгүй анхны хайр минь над хатуурхаж
  Гуниг уйтгар нэвчүүлж нүдний сормуус норгочихоод
Мөрөөдөлдөө шатаж ургуулсан гэрэлт навчисын дундуур
Мөрөө үлдээх гэж мэрийхдээ шалба туучаад одов
Категори: Шүлэг | Үзэлт: 809 | Мэдээ нэмсэн: Kali | огноо: 27.04.2012 | Коммент(0)

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар ***зан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
... Дэлгэрэнгуй...
Категори: Шүлэг | Үзэлт: 867 | Мэдээ нэмсэн: Kali | огноо: 24.04.2012 | Коммент(0)

Урт өдрийн наранд
Умдаан болохгүй умдааныг,
Ужиг холын замд
Хоол болохгүй идээг
Урьсан зочилсон айлууд
Уу! хэмээн барив.
Урьдын танил нөхөд
Угж мээм шиг шахав.

Шимэн шимэн суухад
Шимийн идээний дээж,
Шилэн шилэн уухад
Ширүүн хар архи.
Шижгэр залуу насны маань
Шийтгэл болон тохиосон,
Шилэн лонхонд бөглөөстэй
Шингэн биетэй чөтгөр.

Аагий нь хэлэх юм бол Гучин найман градус,
Аашийг нь хэлэх юм бол Гучин найман алдаа.
Андуухан хэлэх юм бол Гучин найман нас,
Ахиухан хэлэх юм бол Гучин найман үхэл!
Ууж эхлэх цагтаа би хамгийн цэцэн.
Улайж халах үедээ би хамгийн баян.
Унтаад сэрэх цагт мөнгө ч үгүй, нөхөд ч үгүй,
Ухаан бидэн хоёр бие биеэн олохгүй...
Категори: Шүлэг | Үзэлт: 830 | Мэдээ нэмсэн: Kali | огноо: 24.04.2012 | Коммент(0)

Хавсарган салхи шуурсан хаврын тэр vдэш
Хайртай тэр минь намайг орхиод хол одсон
Хархан алаг нvдийг шаналалын нулимс бvрхээд
Хагацал биш шvv биш гэж єєрийгєє би хуурсан
Зуурдхан амссан жаргал дурсамж тєдийхєн дуусаж
Зуун мянган жилийн ганцаардал намайг угтлаа
Зол жаргал дутсан бvтэлгvй дурлалынхаа тогоонд
Зовлон гэдгээр би чинь цадаж явна хайр минь
Сар мэлтийн од тvгсэн гудамжаар
Салхиар хань шувуугаар хєгжим хийж
Сархадын амтанд хєлчvvрхэвч ганцаараа л явна
Санасаар байгаад бэтгэрч байгаа нь энэ юм боловуу
Категори: Шүлэг | Үзэлт: 813 | Мэдээ нэмсэн: Kali | огноо: 24.04.2012 | Коммент(0)

Бvлээхэн хэлхээт сондор нулимс
Бvтэн сэтгэлийг эмтлэхийн цагт
Хагасхан сэтгэлийн гvнээс урссан
Халуун нулимсны гашууныг мэдэрнэ
Буйдхан сэтгэлд учралын уянга тасрахад
Бvгээн гунигийн сvvдэр итгэлийн гvнд хурна
Сайхан сэтгэлийн гэгээн утас тасрахад
Санаа алдсаар итгэл, сэтгэлийг орхино
Тал сэтгэл бvтэнг орлохгvй
Талд буусан намар эртийн хяруу шиг эмзэгхэн
Сэтгэл хэзээч шарх шиг анихгvй
Сэмрэн сэмэрсээр хєвєрдсєн утас шиг замарна
Тал сэтгэл жаргалын зай vгvй
Таанын ягаан цэцэг уулын сvvдэрт гандах шиг гундуухан
Сэтгэлийн сувдан шvvдэр наранд хатахгvй
Салхинаа хєтлєгдсєєр мєрєєдлийн оршихуйд заларна
Тал сэтгэл зовох нь vгvй
Танхил хvvгийн сэвлэг унтаа салхинаа аясрах шиг
Сэтгэл сарны цагаан сvvг хєхнє
Санаа амар, амгалан бурхны євєр дээр эрхэлнээ.
Тал сэтгэл амьдралын амт vгvй
Тахир сэлэм дэлхийн дайдыг давах шиг
Тал сэтгэл орчлонгоос амирлахад
Талын аадар шиг бvтэн сэтгэл ур ... Дэлгэрэнгуй...
Категори: Шүлэг | Үзэлт: 901 | Мэдээ нэмсэн: Kali | огноо: 24.04.2012 | Коммент(0)

Би Монгол хүн


Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог
Цэнхэр манан суунагласан
Алсын барааг ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Үлээж байгаа салхи нь
Үнсээд ч байгаа юм шиг
Өршөөлт ээжийн минь гар
Илээд ч байгаа юм шиг
Энэрэнгүй сайхан санагдахад
Категори: Шүлэг | Үзэлт: 1444 | Мэдээ нэмсэн: eRRoR[mN] | огноо: 23.04.2012 | Коммент(0)

 
Д.Нацагдорж : Идэр хоёр
 
Хос алга нvд минь
Хоёр биедээ солонголно
Холбоо хоёр зvрх минь
Хувирахгvй янаглана
Цолмон хоёр нүд минь
Цогийн халуунаар ширтэлцэнэ
Цогцос хоёр зүрх минь
Цохихын тоогоор ярилцана
Идэр хоёр насны
Эвийг хэн ч эвдэхгүй
Өргөж босгосон тооно нь
Үүрд мөнх мандана.

1933 он
Категори: Шүлэг | Үзэлт: 846 | Мэдээ нэмсэн: eRRoR[mN] | огноо: 23.04.2012 | Коммент(0)

Нvдэнд чинь тогтохгvй эр нулимсыг
Нууж юунд нь харамлана вэ
Мєнхєд чинийх байхгvйгээс
Минийх гэж энхрийлээд яах вэ
Зvгээр л энэ нулимстайгаа хамтад нь
Зvрх сэтгэлээ сар луу нисгэ найз минь
Алдаа бvхэн сургамж болдог юмаа
Ахиад харин бvv алдаарай
Чамайг минь гэх хэн нэгэн хажууд чинь байна
Чив чимээгvй одод хvртэл чамайг сонсдог юм
Гуниг чамд зовлон л болно
Гуниглах сэтгэлээ бусадтай хуваалц
Итгэл гэдэг агуу зvйл юмаа
Ийм л болохоор чи уйлахгvйг хичээнэ
Эр хvн дотроо уйлдаг юм гэчихээд энэ биеэ юунд зовооно вэ
Чи сонгосон энэ амьдралынхаа хайрыг
Гэхдээ хувь тавилан ч чиний хайрыг хvндэлсэнгvй
Харамсах эрх чамд vгvй
Хvнийрхэж тvvнийг одоо март даа
Алаг эрээн амьдрал дунд чи хэсvvчлэнэ
Алхам алхамаар цаг хугацааг элээхдээ
Ариун хайрын эзэн ч гэлээ
Хуурамч байсан тvvнийг одоо март
Ахиад учрахгvй ч гэлээ анд минь ....зvрхэндээ тvvнийг мартаж хvндэл
Категори: Шүлэг | Үзэлт: 885 | Мэдээ нэмсэн: Kali | огноо: 23.04.2012 | Коммент(0)

1 2 »
Мини Чат
200
Туслах Меню
Шүлэг [11]
Зөвхөн Шүлэг ...
Онигоо [2]
Болсон явдал Инээдтэй түүх Онигоо
Кино [6]
Сүүлд Гарсан кинонууд
Судалгаа
Нэвтрэх Хэсэг
Хайх
Хуанли
«  5 Сар 2024  »
НямДаМяЛхПүБаБя
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Мэдээний архив
Тунш Сайтууд
  • Интернетээс монго олох
  • Ta өөрийн Сайтаа хийгээрэй
  • Cs 1.6 Серверүүд.
  • RicoChet CoD4 Server
    Та манай Сайтад:
    Зочин -Нэрээр бүртгуулээд Хонож баина. ___________________________ Та: - Ашиглан 3.135.247.188 IP хаягаас орж баина.
    Нийт:
    Онлайн байгаа: 1
    Зочид: 1
    Гишууд: 0
    Онлайн байгаа: 1
    Зочид: 1
    Гишууд: 0
    Гишүүн
    Зочин
    RicoChet Clan. © 2024 | Hosted by uCoz