Ба, 29.11.2024, 02:44 Welcome Зочин |
|
Dota, Dota2 Мэдээ
Dota түүх
Уг тоглоом нь Warcraft III: Reign of Chaos болон үүний нэмэлт болох Warcraft III: The Frozen Throne дээр хийгдсэн бөгөөд StarCraft тоглоомын “Aeon of Strife” хэмээх газраас санаа аван хийгдсэн байна. Тоглоомын гол зорилго нь баг болгон эсрэг талын өндөр зэрэглэлээр хамаагалдсан дээдсийн бунханыг устгах юм. Тоглогч нар нь тоглоомын турш хүчирхэг цэрэг буюу баатрыг удирдан левел нэмж, мөнгө олж баатраа зэр зэвсэгээр хөгжүүлэн бусад баатруудтай хамтран эсрэг талын баатруудтай тулалдах юм. Тоглоомын хөгжлийн түүх: ДоТА -гийн хамгийн анхны хувилбар нь 2003 онд “Аlias of Eul” газрын үргэлжлэл мэт гарчээ. The Frozen Throne гарсаны дараа “World Editor” дээр өшөө илүү өргөн боломж гарсан ба харамсалтай нь Аlias of Eul газар дээр ямар нэгэн нэмэлт хөгжүүлэлт хийгдээгүй хуучин хэвээрээ үлдсэн байна. Энэ байдлын анзаарсан Steve Feak уг газрыг хөгжүүлэн одооо бидний тоглож байгаа ДоТА гийн эхний хувилбарыг гаргасан байна. Уг хулбар нь 6.68 хувилбар хүртэл Dota Allstar нэртэй байжээ үүнээс хойш нэрийг энгийн болгон зөвхөн Dota гэж нэрлэжээ. Feak хэлэхдээ: анх уг газрыг зохиож байхдаа одоогийх шиг ийм өргөн дэлгэрсэн нэр хүндтэй тоглоом болно гэж ер төсөөлөөгүй байжээ. Feak тоглоомонд “Recipe” буюу зэвсэг эвлүүлэх номны системийг тусгаж өгсөн ба тоглоомнд багаараа тулалдаж л дийлэх хамгийн хүчирхэг цэрэг болох “Roshan” -г оруулсан байна. Feak battle.net -ийг ДоТА -гийн тоглогч нарыг цугларах газраар ашигладаг байжээ, харамсалтай нь ДоТА -гийн албан ёсны сайт байгаагүй ба ямар нэгэн форм эсвэл хүмүүсийн санал бодлыг хуваалцах боломж хомс байжээ. the DotA Allstars clan, TDA кланы тэргүүлэгч уг тоглоомын талаар мэдээлэл тараах, шинэ хувилбарыг тоглоомчидод хүргэх, санал хүсэлт цуглуулах сайт байгуулахыг санаачилсан ба уг кланы гишүүн Steve “Pendragon” Mescon анхы албан ёсны dota-allstars.com -г 2004 он 10 сарын 14 нд байгуулсан байна.Одоогоор уг газрыг хөгжүүлж байгаа шинэ зохиогч, IceFrog, нь үргэлж тоглоомын баланс болон шинэ санааг гаргаж байгаа билээ, харамсалтай нь тэрээр ямар нэгэн ярилцлага өгөхөөс байнга татгалздаг ба түүнийг мөн гэх ганц зүйл нь тоглоом эхлэхэд гардаг зураг дээр байрласан эмейл билээ. IceFrog нь одоо тоглоомчидтойгоо байнга блог болон вэб сайтаараа харьцаж санал, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар ярилцдаг байна. Тоглоомын шинэ хувилбар гэж нэрлэж болох Dota 2 -г одоогоор Valve Software зохиож байгаа ба ямар флатпорм дээр байрлах, өмнөх хулилбараас хэр өөр болох талаар ямар нэгэн дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна.
|
Category: Dota | Added by: GooGLe (26.03.2012)
| Author: GooGLe
|
Үзэлт: 1616 | Comments: 6
| Tags: ricochet.clan.su
| Rating: 0.0/0 |
Total comments: 5 | |
0 4
BuHn!! ShuTeEN .:|GaLaXy|:. (27.03.2012 08:22)
[ Материал]
haha bi ene togloomiig halit harsan l ym bna pcnd tiimees bi ehluulchej chaddagui
|
0
хэх даанч би дота сонирхдоггуилээ Гэхдээ уншихад бол сонирхолюой баилаа!
|
RicoChet CoD4 Server | |
Та манай Сайтад: |
Зочин -Нэрээр бүртгуулээд Хонож баина.
___________________________
Та: - Ашиглан
13.58.61.197 IP хаягаас орж баина.
Нийт:Онлайн байгаа: 1 Зочид: 1 Гишууд: 0
Онлайн байгаа: 1 Зочид: 1 Гишууд: 0
Гишүүн
Зочин
|
|
RicoChet Clan. © 2024 | Hosted by uCoz |
| | |