Ням, 01.12.2024, 16:30
Welcome Зочин

RicoChet Clan Page.

Нүүр Хуудас » 2012 » 4 Сар » 24
Хөдөөний 1 эмгэн хот явах гэж байгаа хууд захиж байна гэнээ:
Эмээ:    -Хуухээ Сар шинэ дөхөж байна ...
Хуу:      -За эмээ та юу захих вэ?
Эмээ:    - Энэ жил Гамбуушийн (Бамбууш) боов нунжигтэй , өнгөтэй , сайхан байна гэсэн
             тэрийг олж ирэх хэрэгтэй байнадаа хуухээ гэжээ
---------------------------------------------------------------------------------------------------
Вовка аавдаа:
-Аав аа, биднийг сургууль дээр хуурдаг юм байна ш дээ.
-Хэн тэр вэ?
-Манай багш. Өчигдөр тэр хоёр дээр хоёрыг нэмбэл дөрөв гээд байсан.
-Үгүй тэгээд яагаа вэ?
-Тэгсэн чинь өнөөдөр гурав дээр нэгийг нэмээд дөрөв гэнэ ээ.

-------------------- ... Дэлгэрэнгуй...
Категори: Онигоо | Үзэлт: 1097 | Мэдээ нэмсэн: Kali | огноо: 24.04.2012 | Коммент(2)

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар ***зан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
... Дэлгэрэнгуй...
Категори: Шүлэг | Үзэлт: 904 | Мэдээ нэмсэн: Kali | огноо: 24.04.2012 | Коммент(0)

Урт өдрийн наранд
Умдаан болохгүй умдааныг,
Ужиг холын замд
Хоол болохгүй идээг
Урьсан зочилсон айлууд
Уу! хэмээн барив.
Урьдын танил нөхөд
Угж мээм шиг шахав.

Шимэн шимэн суухад
Шимийн идээний дээж,
Шилэн шилэн уухад
Ширүүн хар архи.
Шижгэр залуу насны маань
Шийтгэл болон тохиосон,
Шилэн лонхонд бөглөөстэй
Шингэн биетэй чөтгөр.

Аагий нь хэлэх юм бол Гучин найман градус,
Аашийг нь хэлэх юм бол Гучин найман алдаа.
Андуухан хэлэх юм бол Гучин найман нас,
Ахиухан хэлэх юм бол Гучин найман үхэл!
Ууж эхлэх цагтаа би хамгийн цэцэн.
Улайж халах үедээ би хамгийн баян.
Унтаад сэрэх цагт мөнгө ч үгүй, нөхөд ч үгүй,
Ухаан бидэн хоёр бие биеэн олохгүй...
Категори: Шүлэг | Үзэлт: 862 | Мэдээ нэмсэн: Kali | огноо: 24.04.2012 | Коммент(0)

Хавсарган салхи шуурсан хаврын тэр vдэш
Хайртай тэр минь намайг орхиод хол одсон
Хархан алаг нvдийг шаналалын нулимс бvрхээд
Хагацал биш шvv биш гэж єєрийгєє би хуурсан
Зуурдхан амссан жаргал дурсамж тєдийхєн дуусаж
Зуун мянган жилийн ганцаардал намайг угтлаа
Зол жаргал дутсан бvтэлгvй дурлалынхаа тогоонд
Зовлон гэдгээр би чинь цадаж явна хайр минь
Сар мэлтийн од тvгсэн гудамжаар
Салхиар хань шувуугаар хєгжим хийж
Сархадын амтанд хєлчvvрхэвч ганцаараа л явна
Санасаар байгаад бэтгэрч байгаа нь энэ юм боловуу
Категори: Шүлэг | Үзэлт: 843 | Мэдээ нэмсэн: Kali | огноо: 24.04.2012 | Коммент(0)

Бvлээхэн хэлхээт сондор нулимс
Бvтэн сэтгэлийг эмтлэхийн цагт
Хагасхан сэтгэлийн гvнээс урссан
Халуун нулимсны гашууныг мэдэрнэ
Буйдхан сэтгэлд учралын уянга тасрахад
Бvгээн гунигийн сvvдэр итгэлийн гvнд хурна
Сайхан сэтгэлийн гэгээн утас тасрахад
Санаа алдсаар итгэл, сэтгэлийг орхино
Тал сэтгэл бvтэнг орлохгvй
Талд буусан намар эртийн хяруу шиг эмзэгхэн
Сэтгэл хэзээч шарх шиг анихгvй
Сэмрэн сэмэрсээр хєвєрдсєн утас шиг замарна
Тал сэтгэл жаргалын зай vгvй
Таанын ягаан цэцэг уулын сvvдэрт гандах шиг гундуухан
Сэтгэлийн сувдан шvvдэр наранд хатахгvй
Салхинаа хєтлєгдсєєр мєрєєдлийн оршихуйд заларна
Тал сэтгэл зовох нь vгvй
Танхил хvvгийн сэвлэг унтаа салхинаа аясрах шиг
Сэтгэл сарны цагаан сvvг хєхнє
Санаа амар, амгалан бурхны євєр дээр эрхэлнээ.
Тал сэтгэл амьдралын амт vгvй
Тахир сэлэм дэлхийн дайдыг давах шиг
Тал сэтгэл орчлонгоос амирлахад
Талын аадар шиг бvтэн сэтгэл ур ... Дэлгэрэнгуй...
Категори: Шүлэг | Үзэлт: 931 | Мэдээ нэмсэн: Kali | огноо: 24.04.2012 | Коммент(0)

Мини Чат
200
Туслах Меню
Шүлэг [11]
Зөвхөн Шүлэг ...
Онигоо [2]
Болсон явдал Инээдтэй түүх Онигоо
Кино [6]
Сүүлд Гарсан кинонууд
Судалгаа
Нэвтрэх Хэсэг
Хайх
Хуанли
«  4 Сар 2012  »
НямДаМяЛхПүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Мэдээний архив
Тунш Сайтууд
  • Интернетээс монго олох
  • Ta өөрийн Сайтаа хийгээрэй
  • Cs 1.6 Серверүүд.
  • RicoChet CoD4 Server
    Та манай Сайтад:
    Зочин -Нэрээр бүртгуулээд Хонож баина. ___________________________ Та: - Ашиглан 3.145.59.89 IP хаягаас орж баина.
    Нийт:
    Онлайн байгаа: 1
    Зочид: 1
    Гишууд: 0
    Онлайн байгаа: 1
    Зочид: 1
    Гишууд: 0
    Гишүүн
    Зочин
    RicoChet Clan. © 2024 | Hosted by uCoz