За залуусаа та бүхэнээс сонсоод байхад яааж про буудах бэ? Хэрхэн про болох вэ , Яааж бусад шиг буудах вэ? нтр гээд л Тэгдэг шүү дээ. Яг манайд бол про хүн бол цөөхөн шүү дээ. Та тэр цөөхөн хүмүүсийн нэг нь болохыг хүсэж байвал мэдээ уншаарай . Таалагдана гэж найдаж байна. Хэрхэн Про болох вэ? Хүн болгон л мауз барьсан бол буудаж чаддаг. Харин сайн буудах гэдэг бол өөр асуудал. Яагаад тэр дэлхийн сайн тоглогч нар шиг болж болохгүй гэж энэ таниас өөрөөс чинь 100% шалтгаална.
Ингээд Асуулт.нет ын CS-ын форум дотор бичэгдсэн болон SK-gaming д бичсэн зөвөлгөөнүүд хүргэж байна. Хамгийн гол нь чихэвчээ маш сайн сонсох хэрэгтэй. Аан тэгээд ямар буугаар ямар техникээр буудах вэ гэдэг чинь өөр өөр л дөө.
awp - Хол байгаа хүнийг заавал хоёр татаж буудна. Ер нь ихэвчлэн зурж бууддаг. Учиргүй хол биш ч ойролцоогоор dust2-ийн уртын дунд хавьцаа явж байгаа хүнийг нэг татаж зурж буудна. Бүр ойртоор ирсэн хүнийг хурдан ганц татаж буудна. Хутга бариад тулаад ирсэн хүнийг татахгүй буудна.
deagle - За энэ буу бол духанд ганц буудахад л унагадаг ид шидтэйг хүн бүр мэдэж байгаа. 7 сумыг оновчтой зарцуулж чадвал 5-ийг байтугай 7-г ч унагах боломжтой. Хамгийн гол нь сэтгэл санаа маш чухал. Тархинд нэг нэгээр нь чулуудах хэрэгтэй.
ak47 - Хол байгаа хүнрүү ганц ганцаар. Дунд байгаа хүнрүү хоёр хоёроор. Бүр ойртоод ирсэн хүнийг шүршээд, хулганаа доош татаж үргэлжлүүлнэ.
m4a1 - Хол байгаа хүнд хоёр хоёроор. Дунд байгаа хүнд гурав гурваар. Бүр ойртоод ирсэн хүнийг цээжин тус газар бариад шүршиж байгаад хулганаа доош татаж буудна.
Таныг хүндэтгэсэн [GS-CreW-eRR0R]
|